solongonews
Монгол залуугийн уран бүтээл Барселон хотод дэлгэгдэв
2016-08-03 11:47
Өвөр Монголоос гадаадад суралцаж байгаа монгол залуу Лочингийн 3 гэрэл зургийн бүтээл үзэсгэлэнд дэлгэгдсэн байна.

Ойрын өдрүүдэд Испани улсын Барселон хотод “Хятадын ирээдүйн уран бүтээлчдийн бүтээлийн үзэсгэлэн” зохион байгуулагджээ. Өвөр Монголоос гадаадад суралцаж байгаа монгол залуу Лочингийн 3 гэрэл зургийн бүтээл уг үзэсгэлэнд дэлгэгджээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд Испани улсад амьдарч буй 15 Хятадын харьяат болон гадаадад суралцаж байгаа оюутан залуусын 40 гаруй бүтээлийг дэлгэжээ. Үүнд: Уран зураг, гэрэл зураг, видео, керамик, модон сийлбэр зэргийг хамруулсан байна.

Барселоны их сургуульд суралцаж байгаа Монгол залуу Лочингийн “Алсад цуурайтсан хөгжмийн дуун”, “Монгол бүжигчин”, “Морь” зэрэг бүтээлүүд эцсийн шатанд шалгарч үлджээ. Энэ нь Хятадын тал нутгийн өнгө төрхийг харуулсан гэрэл зургийн бүтээлийг анх удаа Барселон хотод дэлгэн үзүүлж байгаа явдал юм.  

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл