Наймдугаар сард Хятадын хэрэглээний зах зээл тэнцвэртэй хурдтай хөгжив
2017-09-21 19:54
Хятадын Худалдааны яам хэвлэлийн ээлжит бага хурал хуралдаж, Хятадын хэрэглээний зах зээлийн эргэлтийн байдлыг 9 дүгээр сарын 21-нд тайлагнажээ.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч танилцуулж хэлэхдээ: Үндэсний Статистикийн газрын бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны 8 дугаар сард нийгмийн жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 3.03 их наяд юаньд хүрч, ноднингийн мөн үеэс 10.1 хувиар өсжээ. Худалдааны яамны хяналтад байгаа 5000 гаруй аж ахуйн нэгжүүдийн жижиглэнгийн худалдааны хэмжээ 8 дугаар сард өнгөрсөн жилийн мөн үеэс 5.2 хувиар өсөж, өсөлтийн хурд нь 7 дугаар сараас 0.1 нэгжээр давж, 2015 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ.
Ерөнхийд нь авч үзвэл, 8-р сард Хятадын хэрэглээний зах зээл тэнцвэртэй түргэн хөгжсөн байна.
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
