solongonews
Азийн алдарт жүжигчин Гүн Ли
2017-01-22 16:41
Азийн алдарт жүжигчин Гүн Ли

Гүн Ли "Гейшаагийн дурсамж" кинонд Жан Жиүтэй хамт тоглодог. Тэрээр "Hannibal: The Beginning" киононд тоглосноор өөрийнхөө чадварыг харуулж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм.

Үзэсгэлэнт бүсгүй Гүн Ли 1965 онд Хятадад төрсөн өдгөө 51 настай. Тэрээр анх 1987 оноос кино урлагт хөл тавьжээ. Гүн Ли найруулагч Жан Юүмөүтэй хамтран Хятадын киног анх Европ, Америкт таниулсан хүндтэй хүн. Тэрээр Хятадын хамгийн өндөр үнэтэй алдартай жүжигчдийн нэг бөгөөд  30 гаруй киноны гол дүрд /зөвхөн гол дүрд тоглодог/ тогложээ.

Тэрээр Хятад, болон Хятадын Хонконгоос гадна, Япон, Холивудад эрэлттэй, алдартай жүжигчин. Гүн Ли Берлин, Канн, Оскар зэрэг дэлхий Европын нэр хүндтэй олон кино наадмуудад шилдэг дүрийн жүжигчинд нэр дэвшин өрсөлдөж байсан. Гадаад дотоодын кино наадмуудад ялагч болж 10 гаруй шагнал авч байжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://ent.ifeng.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл