Өнгөтэй “Шагдар Солиот” хэвлэгдлээ
2017-04-01 11:09
Өвөр Монголын Ардын Хэвлэлийн хорооноос өнгөтэй хэвлүүлсэн “Шагдар Солиот” ном уншигчидтайгаа золголоо.
Шагдар 1869 онд одоогийн Улаанхад хотын Баарин Баруун хошууны Цагаанмөрөн нутгийн Чин-Раашийнд мэндэлсэн. Долоон наснаасаа Гялбар Зуу хийдэд шавилан, 35 насалтлаа бурхны ёсыг мөрдөн сахил хүртэж явжээ. Тухайн нийгмийн гаж харанхуйг тэвчиж ядсан Шагдар 35 наснаасаа жаран нас хүртэл Зуу-Уд, Шилийнгол зэрэг нутгаар тэнүүчлэн, нийгмийн гаж бурууг хурц хэл, хошин үгээр ёжлон явсан. Ийнхүү түүний тухай үлгэр домог шиг ярианууд олны ам дамжин монгол нутгаар дэлгэрсэн байдаг.
“Шагдар Солиот” ном 1959 онд анх хэмлэгдэж байсан бол энэхүү удаагийн өнгөтэй хэвлэл нь тус номын хувьд дөрөв дэх удаагаа хэвлэгдэж байгаа юм байна.


Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМ сайт
Дэлгэрэнгүй үзэх
