Бүх Хятадын Залуучуудын Холбоо, Хятадын Гурван хавцлын корпорац ивээн тэтгэж, Хятадын Гурван хавцлын корпорацын Бээжин дэх салбараас санаачлан зохион байгуулсан Олон улсын залуучуудын найрамдлын цайны үдэшлэг ба Хятадын Гурван хавцлын бүлгийн нээлттэй өдөрлөг саяхан Бээжинд болов. Энэхүү арга хэмжээнд "Ирээдүйн гүүр" Хятад Латин Америкийн залуучуудын удирдагчдын сургалт солилцооны баазын залуучуудын төлөөлөл, Хятадын Гурван хавцлын корпорац, Хятадын эрчим хүчний барилгын групп зэрэг төв аж ахуйн нэгжийн Залуучуудын холбооны хорооны дарга нар, Хятадын Гурван хавцлын корпорацын Бээжин дэх салбарын дарга нар, нийгмийн бүх давхаргын залуучуудын төлөөлөл зэрэг 80 орчим хүн оролцов.
Мэдээлэлд дурдсанаар Хятад, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны түншүүд бөгөөд хоёр тал залуучуудын ажлын чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагаа өрнүүлсэн байна.
Аргентины Катамарка мужийн Логистик, тээврийн газрын Олон улсын харилцааны газрын ерөнхий нарийн бичгийн дарга Габриэль Молина хэлэхдээ:
- "Бүс ба зам" санаачилгын хүрээнд Хятадын компаниуд Катамарка муж дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, орон нутгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлж, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Цаашид хамтын ажиллагаа, солилцоо хийх боломж нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
