Хятадын Зохиогчийн эрхийн үндэсний байгууллагаас гаргасан 2023 оны Хятадын зохиогчийн эрхийн бүртгэлийн мэдээллийг сүүлийн өдрүүдэд нийтэлсэн байна.Уг мэдээлэлд 2023 онд Хятадын зохиогчийн эрхийн бүртгэлийн нийт тоо 8923901 хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 40.46 хувиар өссөн гэж мэдэгдлээ.
Бүтээлүүдийн төрлүүдийн хувьд хамгийн олон тооны бүртгэл нь урлагийн бүтээл байсан бөгөөд нийт бүртгэлийн 51.28 хувийг эзэлжээ. Хоёр дахь нь гэрэл зургийн бүтээлүүд байсан бөгөөд нийт бүртгэлийн 38.92 хувийг эзэлж, гурав дахь нь уран зохиолын бүтээлүүд байж,нийт бүртгэлийн 5.12 хувь,дөрөв дэх нь кино, телевизийн бүтээлүүд бөгөөд нийт бүртгэлийн 1.84 ийг эзэлж байна.Үүнээс гадна видео бүтээлүүд, график бүтээлүүд, хөгжмийн бүтээлүүд, дуу бичлэг, загвар, жүжиг, дуурь, уран барилгын бүтээлүүд гэх мэтийг хамарсан байна.
2023 онд Хятад улсад нийт 2495213 компьютерын программ хангамжийн зохиогчийн эрхийн бүртгэгдсэн бөгөөд жилийн өсөлт 35.95 хувь нэмэгдэж, 5 жилийн дотор бүртгэл, өсөлтийн тоо шинэ амжилтыг тогтоосон байна.
