"Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд аялал жуулчлалын улсын эдийн засагт оруулах иж бүрэн хувь нэмэр 10 хувиас давжээ.
Аялал жуулчлалд улам олон хүн оролцож, сонирхохын хэрээр олон хот тосгон аялал жуулчлалын ачаар үзэсгэлэнтэй баян болохын зэрэгцээ Хятадын аялал жуулчлалын салбар жижгээс том, сулаас хүчирхэг рүү шилжиж цаг үеийн онцлог шинж чанартай ард түмний амьжиргааны салбар, аз жаргалын салбар болсон байна.
Сайхан амьдралын шинэ "Хатуу шаардлага" Амралтын өдрүүдэд аялал зугаалгаар явж, "Богино хугацааны чөлөөт амралт" хийх; Аялал жуулчлалын хөтөлбөрөө удаашруулж, сэтгэлд хоногшсон туршлагад илүү анхаарч, бие сэтгэлээ тайвшруулахад илүү анхаарах; Үзэсгэлэнт газар, амтат хоол хүнс, тэмцээн, үзүүлбэр зэрэг нь бүр аялах шалтгаан болдог. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал нь амьдралын хэв маягийн шинж чанар болсны дээр өдөр тутмын хэрэглээ болж, хүмүүсийн сайн сайхан амьдралын чухал хэсэг болсон юм.
Хэбэй мужаас ирсэн жуулчин хатагтай Лю:
- Би өнгөрсөн жил тэтгэвэрт гарсныхаа дараа л Аршаан хотод амьдрахаар сонгосон. Энд бүх улиралд сайхан байдаг. ӨМӨЗО-ы Аршаан хотын хавар цэцэгс цэцэглэж, зундаа 22℃-тай, намрын улиралд ой модоор зугаалах, өвлийн улиралд мөс цасны ертөнцийг үзэх боломжтой гэж танилцууллаа.
Аршаан хот үндэсний аялал жуулчлалын баазын хувьд сүүлийн жилүүдэд экологийн эрүүл мэнд, өндөр настны асаргаа аялал жуулчлалын газар байгуулах, үзэсгэлэнт зам, нийтийн хоол, буудал зэрэг аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээг тасралтгүй сайжруулан, өөрөө жолоодлоготой аялал жуулчлал, зуны амралтын аялал, мөсөн болон цасны аялал зэрэг амралт зугаалгын төрөл бүрийн хэлбэрийг хөгжүүлж, улам олон жуулчин ирж, зочлох боломж бүрдүүлжээ.
Өнөөгийн байдлаар бүх Хятадын хэмжээнд зургаан багцад үндэсний зэрэглэлийн 63 аялал жуулчлалын газар ажиллаж, зах зээлийн нийлүүлэлтийг үр дүнтэй нэмэгдүүлэн, иргэдийн амралт, зугаалгын хэрэгцээг илүү хангаж байна.
Иньшюй музейд очиж бичил тэмдэг засварлах мэргэжлээр ясан бичгийг сэргээн засварласантай танилцах; "Чан-Аний арван хоёр цаг"-ийн сэдэвт гудамжинд Тан гүрний үеийн амьдралыг мэдрэх; Цайны тариаланчдыг дагаад Үжышань уулын бэл дэх цайны талбай руу очиж цай түүж, цай чанаж үзэх зэрэг. Технологийн хэрэгслийг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлж, соёл, аялал жуулчлал нь илүү нягт уялдаатай болохын хэрээр ухаалаг аялал жуулчлал, судалгааны аялал жуулчлал зэрэг хэлбэр, бүтээгдэхүүнийг хүмүүс илүүд үздэг болсон. Энэ нь чанартай, өвөрмөц аялал жуулчлал ба "Аялж байхдаа суралцах" эрэлт хэрэгцээг илүү сайн хангаж чадсан байна.
Олон нийтийн аялал жуулчлал дэлгэрч байгаа энэ үед улам олон хүн аяллаар бие, сэтгэлийн таашаал авч, мэдлэгээ нэмэгдүүлэн, аялал жуулчлалын ололт, аз жаргалыг өөрийн биеэр мэдэрч байгаа юм.
Хот, хөдөөгийн хөгжилд эрч хүч нэмдэг
Өвлийн цас орж, өлзий зангилаа, дэнлүүнүүд гудамжийг улаанаар гэрэлтүүлж, замын тэмдэг, дэлгүүрийн самбар, зочид буудлын заавар зэрэг нь Хятад, Орос хоёр хэлээр тэмдэглэгдсэн байдаг. Энэ бол Хятад, Оросын хил дээр орших Хармөрөн мужийн Хэйхэ хотын нэгэн үзэмж. Энэ оны эхээр "Оросууд Хэйхэ хотын өглөөний захыг үзэхээр бүлэг зохион байгууллаа" гэх зэрэг сэдвүүд богино хэмжээний видео платформ дээр халуухан хайлт болсон юм. Түүгээр зогсохгүй, энэхүү хилийн жижиг хот чамин зан заншил, өвөрмөц хоолны соёл, өнгөлөг ардын үйл ажиллагаанаасаа шалтгаалан богино хугацаанд аялал жуулчлалын алдартай газар болжээ.
Нэгэн цагт төдийлөн танигдаагүй байсан олон жижиг хотууд соёл, аялал жуулчлалын өвөрмөц нөөцдөө тулгуурлан хөгжиж буй эрч хүчийг гаргаж байгаа юм. Энэ он гарснаас хойш Тай Ань, Зыбо, Тяньшүй, Кайфэн, Жиндэ балгас зэрэг газруудын жуулчдын тоо өмнөх жилүүдийн мөн үеийнхээс илүү нэмэгдэж, үүний дотор Жиндэ балгасын энэ оны “05-р сарын 01”-ний баярын амралтын эхний өдөрт хүлээж авсан жуулчдын тоо болон аялал жуулчлалын нийт орлого нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бүр хоёр оронтой тоогоор нэмэгдэж, соёлын аялал жуулчлалын нэр хүнд нэмэгдсээр байна.
Хятадын хөдөө тосгонд анхаарал хандуулан, хөдөө тосгоны аялал жуулчлал нь хөдөө тосгоны өнгө үзэмжийг сэргээж, тариачдын ажил эрхэлж орлогыг нь нэмэгдүүлэх замаар ард түмнийг баяжуулдаг салбар болсон юм.
Хэбэй мужийн Луаньпин шяний Бакэшэньин балгасын Гүчэнчуань тосгонд ороход хамгийн түрүүнд өргөн, цэвэрхэн гудамжууд нүдэнд тусдаг. Зуны эхэн сар Жиньшаньлин урт цагаан хэрмийн бэлд орших энэ тосгонд ногоон ургамлууд дэлгэрч ногоон өнгөөр дүүрэн байна.
- Манай тосгоны барьсан гэр буудлыг харцгаая, энд олон ангит кино зураг авалт хийсэн гэж Тосгоны намын нарийн бичгийн дарга Сү Живэнь сурвалжлагчийг дагуулан цагаан хана, цэнхэр ваар бүхий жижиг хашаанд орж ирээд Гүчэнчуань тосгоны өөрчлөлтийн тухай ярилаа. Тэрээр:
- Долоо жилийн өмнө Гүчэнчуань тосгон үзэсгэлэнт хөдөөгийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч, зохих стандартын дагуу байшин барилга засч, зам талбайг тэгшилжээ. 2019 онд тосгоны хамт олон аялал жуулчлалын компани байгуулж, 1.8 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, тосгоны оршин суугчдын сул байшинг ашиглан 5 онцлог шинж чанартай гэр буудал барьж, жуулчдад урт цагаан хэрэм үзэх, шувууны жиргээ сонсох, амтат хоол идэх зэрэг хөдөөгийн өвөрмөц амьдралыг мэдрэх боломж олгосон юм. "Хөдөөгийн аялал жуулчлал + гэр буудлын аж үйлдвэр"-ийн хөгжлийн загвар нь тосгоны хамтын орлогыг жил бүр 200 мянга гаруй юаниар нэмэгдүүлж, тосгоны 300 гаруй хүнийг ажлын байраар хангасан. Мөн 2021 онд Гүчэнчуань тосгон Хятадын амралт зугаалгын хөдөө тосгоны жагсаалтад багтсан гэж танилцууллаа.
Юньнань мужийн Шишуанбанна Дай үндэстний хүрээлэнд сайхан хадгалагдан үлдсэн Дай үндэстний эртний таван тосгон хоорондоо амь нэгтэй байж, аялагчид Дай үндэстний ардын зан заншил болох Ус цацах баярыг үзэж, Дай үндэстний иргэдийн гэр буудалд хонон хооллож, тэдний энгийн байдал, мөн чанарыг мэдрэх боломжтой. Сүүлийн жилүүдэд Дай үндэстний хүрээлэн "Компани + тариачин" загвараар дамжуулан тосгоны оршин суугчдыг газар түрээслэх, тасалбарын орлого хуваалцах, фермийн байшин ажиллуулах зэргээр дамжуулан байгалийн үзэсгэлэнт газар нутгийн ажилд оролцоход нь тусалж, тосгоны оршин суугчдын нэг хүнд ногдох жилийн орлого 20 мянга гаруй юаниас дээш хүрч, нэгэн байгалийн үзэсгэлэнт газруудыг бий болгох нь тухайн газрын хөгжлийг дэмжиж, ард түмнийг баяжуулах хөшүүрэг юм.
Тоо баримтаас харахад Хятад улс хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлж буй ядуурлаас ангижруулах гол 22.6 мянган тосгонтой. Үндэсний аялал жуулчлалын А зэрэглэлийн газруудын бий болгосон ажлын байрны нийт тоо 10 саяас давсан байна. Аялал жуулчлалын салбар нь хүчирхэг "Үржүүлэгч нөлөө" үзүүлж, хүмүүст үйлчлэх, баяжуулах, үр шимийг нь хүртэх, эерэг үүрэг гүйцэтгэсээр байна.
"Нэг салбар хөгжихөд зэрэгцээд бүх салбар хөгжинө"
Жэжян мужийн Нинхай шянь нь уулс, далайгаар хүрээлэгдсэн, гадаах спортод тохиромжтой газар юм. Нинхай шянь байгалийн нөхцөл байдлын давуу тал дээр тулгуурлан спортын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, төслүүдийг нэгтгэн хөгжүүлж, усан спорт, хаданд авиралт, дугуй унах, хээр буудаллах, хөвөх, гулсах зэрэг шинэ хэлбэрийг хөгжүүлж, "Газар-далайн-арал-уул"-ыг нэгтгэсэн үндэсний хэмжээний гадаах спортын бааз байгуулж, мөн гүйлт, явган аялал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулан, нутгийн иргэд, жуулчдыг олноор нь ууланд авирч, далай үзэх сонирхлыг нь татдаг юм.
Спортын аялал жуулчлалын салбарын авчирсан боломжуудын ачаар Нинхай шяний Шэньжэнь балгас Хятадын дотоодод спортын таягийн үйлдвэрлэлийг нэвтрүүлэхэд тэргүүлсэн. Жил бүр 15 сая спортын таягийг үйлдвэрлэдэхийн зэрэгцээ жилийн үйлдвэрлэлийн үнэ цэнэ нь 920 сая юанийг давж, Хятадад спортын таягийн хамгийн том үйлдвэрлэлийн бааз болоод зогсохгүй, бүтээгдэхүүний экспортын хэмжээгээ 80 гаруй хувьд хүргэж, дэлхийн зах зээлийн 60 хувийг эзлэн, спортын таягийг ашиглаж тэрбум юаний хөрөнгө оруулалттай салбарыг дэмжин ажиллажээ.
Аялал жуулчлалын нэг салбар хөгжихөд бүх салбар хөгжинө. "Аялал жуулчлал+" нь аялал жуулчлал, соёл урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг салбарыг цогцоор нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна аж үйлдвэрийн хэлхээг өргөтгөж, шинэ үнэ цэнийг бий болгож байна.
Жянсү мужийн Наньжин хотын Чиньхуай өвөрмөц соёлын аж үйлдвэрийн паркт соёл урлаг, бүтээлч цугларалт, жуулчдыг татах газрууд нэгдмэл болж, 2022 онд тус паркт соёлын аж ахуйн нэгжүүдийн орлого 40 тэрбум юаниас давж, 2019 оноос 20 орчим хувиар өсчээ; Шаньши мужийн Дай шяньд дарсны соёлын туршлага, умард нутгийн дарсны музейг нэгтгэсэн "Торгоны замын дарсны соёлын туршлагын бүс" нь "Үйлдвэр + соёл аялал жуулчлал" гэсэн бизнесийн шинэ хэлбэрийг бий болгож, аялал жуулчлалыг соёлоор сурталчлах, аж үйлдвэрийг аялал жуулчлалаар дэмжихийг бий болгосон; Бээжингийн Шөүган хүрээлэнд үйлдвэрлэлийн дурсгалт газрууд, өвлийн олимпын өв, үйлчилгээний худалдааны газрууд ба орчин үеийн үзэсгэлэн, загварлаг үйл ажиллагаа, урлагийн тоглолтуудын хослол нь хуучин аж үйлдвэрийн бүсүүдийг хотын амьдралын шинэ дурсгал болгон сэргээжээ.
"Дотоодын аялал жуулчлалыг сайжруулах төлөвлөгөө (2023-2025)"-д "Аялал жуулчлал +" ба "+ аялал жуулчлалыг” хөгжүүлэх, аялал жуулчлалыг соёл, спорт, хөдөө аж ахуй, тээвэр, худалдаа, аж үйлдвэр, сансар судлал зэрэг салбартай гүнзгий уялдуулахыг санал болгож байна. Цаашид улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчлэх, ард түмний соёлын хэрэгцээг хангахад аялал жуулчлалын гүйцэтгэх үүрэг улам бүр тодрохын зэрэгцээ "Нэг салбар хөгжихөд бүх салбар хөгжих" хязгааргүй боломжийг агуулсан байдаг.
