solongonews
Машин үйлдвэрлэлийн салбар хүндрэлийг даван туулж, ирээдүй сайтай байна
2022-03-17 14:50
Машин үйлдвэрлэлийн салбар хүндрэлийг даван туулж, ирээдүй сайтай байна


Гуанси Лиугун машин механикийн ХХК-ний угсрах үйлдвэрт ажилчид завгүй ажиллана

        2022 он гарангуут машин механизмын үйлдвэрлэл амжилттай сайн эхэлж, барилгын машин механизмын ашиглалтын хурд, ачаалал нэмэгдэж, гадаад дахь борлуулалт эрчимтэй үргэлжилж, автомашины нийт үйлдвэрлэл, борлуулалт жилийн өмнөхөөс бага зэрэг нэмэгдэж, зорчигч автомашинууд тогтвортой өсөлтийн хурдаа хадгалсаар байна.
        Өнөөгийн байдлаар манай улсын эдийн засгийн хөгжил нь эрэлт  нийлүүлэлтийн дарамттай нүүр тулж, машин механизмын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хязгаарласан асуудал байсаар байна. Хятадын машин үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх дэд дарга Чэнь Бин сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө:

- Машин үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд инновацийг илүү анхаарч, зах зээлд сайн бүтээгдэхүүн, өндөр технологийн бүтээгдэхүүнээр хангаснаар аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого нэмэгдэж, илүү сайн хөгжих болно.
        Саяхан "Sany Heavy Industry" болон "Ningde Times" хамтран Фүжянь мужид  хүнд даацын ачааны машиныг ашиглах үзүүлэх ажиллагаа болон ашиглалтын ёслол зохион байгуулав. Тус улсын анхны цахилгаан хүнд даацын ачааны машины магистраль шугам Фунинг албан ёсоор ашиглалтад орсон нь Sany Heavy Industry-ийн хувьд шинэ эрчим хүчний барилгын машин механизмын салбарт бас нэгэн чухал алхам болсон юм. "Sany Heavy Industry"-ийн дарга Шян Вэньбо сэтгүүлчдэд хэлэхдээ, 2021 оны 4-р сараас эхлэн барилгын машин механизмын үйлдвэрлэл зохицуулалтын үе шатанд орж, мөн итгэл найдвар дүүрэн байна. 1-р сард Sany-ийн гадаад дахь борлуулалт бараг 60 хувиар өсч, салхины эрчим хүчний тоног төхөөрөмж зэрэг эрчим хүчний шинэ салбарууд улам бүр өссөн байна.
        Өнгөрсөн онд тахлын тархалт, түүхий эдийн үнэ өссөн, чипсийн хомсдол зэрэг сорилтод машин үйлдвэрлэлийн салбар хүндрэл бэрхшээлийг даван туулж, эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой сэргэсэн. Чэнь Бин хэлэхдээ, 2021 онд машин үйлдвэрлэлийн стратегийн хөгжиж буй салбаруудын үйл ажиллагааны нийт орлого 20 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.58%-иар нэмэгдэв. Эко нүүрстөрөгч бага ялгаруулдаг хөгжил хурдаа нэмэж, машин үйлдвэрлэлийн салбарын дижитал болон ухаалаг өөрчлөлт хурдацтай явагдаж байна.
        Үүний зэрэгцээ улсын дотоодод тахал өвчнөөс үр дүнтэй урьдчилан сэргийлэх, хянах, үйлдвэрлэлийн дэг журмыг хурдан сэргээсний ачаар машин үйлдвэрлэгч компаниуд олон улсын зах зээл дээрх боломжуудыг ашиглах санаачлага гаргасан. 2021 онд машин механизмын салбарын гадаад худалдаа эрчимтэй хөгжиж, бүтэн жилийн импорт экспортын нийт хэмжээ 1 триллион 400 тэрбум ам.долларт хүрч, анх удаагаа нэг их наяд ам.доллар давсан байна. Автомашин, барилгын машин зэрэг бүтээгдэхүүний экспортын үзүүлэлт онцгой анхаарал татаж байна. Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чэнь Шихуа хэлэхдээ, 2021 онд автомашины экспортын хэмжээ 2 саяас давж, Зүүн өмнөд Ази, Африк тивээс Европын орнууд хүртэл экспортын бүс нэмэгдэв.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл