Сэтгүүлч Бээжин хотын Хүйминь сургуулийн шалгалтын цэгт очиход шалгуулагсад цагийн өмнө цугларсан байлаа. Сургуулийн хаалган дээр төрийн албаны зарим шалгалт, сургалтын байгууллагын тарааж буй "Шалгалтын асуултууд" эрэлт ихтэй байв. Тэд XIX хурлын тайлан, Ардын чөлөөлөх армийн 90 жилийн ой, Их Хорийн удирдагчдын чуулга уулзалт зэрэг үйл хэрэгт ихээхэн анхаарал хандуулж байгаа нь анзаарагдаж байлаа.

Эх сурвалжаас үзвэл энэ удаагийн шалгалтад Бээжин хотын төрийн албаны 4249 ажлын байрны төлөө өрсөлдөх 51458 хүн шалгалт өгөх эрхээ авчээ. Бээжин хотын 16 дүүрэг нийт 1722 шалгалтын цэг ажиллуулж, 4000 гаруй ажилтан шалгалтын үйл явцыг хянаж байна. Шалгалтын танхим бүрт гар утасны сүлжээ унагагч ажиллуулж байгаа юм.
