Энэ сарын 19-ний өдрийн Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хэвлэл мэдээллийн бага хурал дээр Зам Харилцаа Тээврийн Яамны Сайд Ли Шаопэн хэлэхдээ, 2020 оны эцэс болоход Хятадын төмөр замын ашиглалтад орсон нийт урт нь 146 мянган километрт хүрч, 99 хувийн 200 мянгаас дээш тооны хүн амтай хотуудыг бүрхэнэ. Хурдны галт тэрэг 39 мянган километрт хүрч, үргэлжлэн дэлхийд тэргүүлнэ. Авто замын нийт урт нь 5 сая 100 мянган километрт хүрч, ашиглалтад оруулсан хурдны авто зам нь 155 мянган километрт хүрч, 99.8 хувийн 200 мянгаас дээш хүн амтай хотуудыг холбосон байна. Дотор голын усан замын тээврийн урт нь 127 мянган километрт хүрчээ. Бүх Хятадын арван мянган тонноос дээш зэрэглэлийн боомтын зогсоол 2530 хүрч, иргэний агаарын тээврийн нисэх онгоцны буудал 243 хүрсэн байна.
Хятадын хурдны галт тэрэг дэлхийд тэргүүлж байна
2020-05-20 11:16
Хятадын хурдны галт тэрэг дэлхийд тэргүүлж байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
