Саяхан ӨМӨЗО-ны Засгийн Газар "Төрийн зөвлөлийн эдийн засгийг тогтворжуулах бодлого, арга хэмжээний багц хуулийн хэрэгжилтийн талаарх санал дүгнэлт"/цаашид "санал" гэнэ/-ийг боловсруулж, 40 тодорхой арга хэмжээ/үүнд 4 тодорхой хэрэгжүүлэх шаардлага/ 6 тал дээр анхаарч, цар тахлын нөхцөл байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулж, зах зээлийн тоглогчдыг тогтворжуулах, хөдөлмөр эрхлэлтийг хангах, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, эдийн засгийн үндсийг тогтворжуулах, төрөл бүрийн зорилго, зорилтыг биелүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллана.
Үүнээс 36 арга хэмжээний 7 нь төсөв, татварын бодлого, тэр дундаа нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох бодлогыг өргөжүүлэх бодлогыг бүрэн хэрэгжүүлэх зэрэг багтжээ. Санхүүгийн бодлогийн 5 төрөлд зээлийн хугацаа хэтрүүлсэн үндсэн зээл, хүүгийн эргэн төлөлтийг хамрах хүрээг тэлэх, жижиг, дунд бичил үйлдвэр, хувиараа үйлдвэр, худалдааны өрхүүд, ачааны машины жолооч, цар тахлын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон хорио цээрийн дэглэмд хамрагдсан иргэд, цар тахлын улмаас орлогын эх үүсвэрээ алдсан хүмүүс багтжээ.
