Хятад, Германы 12 дахь удаагийн тэргүүлэх шинжлэх ухааны судлан хэлэлцэх хурал энэ сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл Германы хойд хэсгийн Лиубект хотод болсон байна. Хоёр улсын залуу эрдэмтэд роббот болон автомат систем, генийн өөрчлөлт, атомын түвшний нарийвчлалтай эсийн дүрслэл, гүн тархины хэсгийн судалгаа, эртний уур амьсгалыг сэргээх болон гадаад гарагийг эрж хайх зэрэг 6 дэвшилтэт шинжлэх ухааны хүрээнд эрдэм шинжилгээ дамнасан судалгаа өрнүүллээ.
Судлан хэлэлцэх хурал нь ирээдүйн эрдэм шинжилгээний дагуулагч удирдагчыг хүмүүжүүлэх чухал тавцан болно. Хуралд оролцсон залуу эрдэмтдийн шинжлэх ухаанлаг шинийг санаачлах чадвар болон эрдэм шинжилгээний ололт амжилтыг таниулах чадварыг дээшлүүлэхэд ашигтай бөгөөд хоёр улсын залуу шинжлэх ухаантанд нөхөрлөл, хамтын ажиллагааны үрийг тарьсан байна.
Хунбао фондийн нийгэмлэг одоог хүртэл ойролцоогоор 2400 нэрс Хятад улсын шинжлэх ухааны судалгааны ажилтанд дэмжлэг туслалцаа хангаж байв. Хятад улсаас Германд суугаа Элчин сайдын яамны Боловсролын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Фан Чян сурвалжлагчид хандан хуралд оролцсон цөөн бус залуу эрдэмтэд хоёр улсын шинжлэх ухаан мэргэжлийн хөгжилд болон солилцооны дунд улам чухал үйлдэл үзүүлж байна. Ирээдүйд илүү алс хэтийн идэвхтэй нөлөө үзүүлэх болно гэсэн байна.
Хятад, Германы тэргүүлэх шинжлэх ухааны судлан хэлэлцэх хурлыг Хятад улсын шинжлэх ухааны хүрээлэн болон Германы Хунбао фондын нийгэмлэг 2008 оноос эхлэн ээлжлэн зохион байгуулж, Хятад, Германы залуу эрдэмтэнд солилцооны тавцан хангаж, хоёр улсын мэдлэгийн шинийг санаачлах ба дэвшилтэт шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, залуу эрдэмтдийн хоорондох хамтын ажиллагааг улам сайжруулахыг зорилт болгожээ.
