solongonews
Хөлөнбуйр хотын монгол хувцас загварын уралдаан болов
2018-11-01 17:09
Хөлөнбуйр хотын монгол хувцас загварын уралдаан болов

Хөлөнбуйр хотын монгол хувцас загварын уралдаан энэ сарын 29-нд Хайлаар хотноо нээлтээ хийж, гурван өдөр үргэлжлэн амжилттай өндөрлөв.

Нийт 22 дизайнерын зохион бүтээсэн 350 гаруй хувцас загварыг энэ үеэр олны өмнө дэлгэн үзүүлсэн байна. Үүндээ уламжлалт, ажил мэргэжлийн, орчин үеийн, сурагчийн болон чөлөөт хувцас загвар гэсэн ангиллаар уралдсан аж.

Уралдааны сүүлийн хоёр өдөр шилдэг гурван загвар бүтээгчийн нэр тодорч, өчигдөр орой шагнал гардуулах ёслол болж өнгөрөв.

Хөлөнбуйр хотод голчлон Монгол, Эвенк, Орчон, Дагуур, Орос үндэстэн төвлөрөн суурьшсан бөгөөд эл уралдаанд оролцогчид дээрх үндэстнүүдийн хувцас загварыг урлаж оролцсон юм.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mn.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл