solongonews
Олон улсын хамтын нийгэмлэг олон талт үзлийг дэмжихийг уриалав
2020-09-22 09:31
Олон улсын хамтын нийгэмлэг олон талт үзлийг дэмжихийг уриаллаа.

   НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой 2020 онд тохиож байна. 75 жилийн турш, НҮБ энх тайвнаар үүргээ болгон, хөгжлөөр зорилтоо болгож, шударга байдлын төлөө дэлхийн 2-р дайны дараа дэлхий ертөнц ерөнхийдөө энх тайван тогтвортой байдлаа хэвээр хадгалахад тогтолцооны баталгаа хангасан юм. Гэвч сүүлийн жилүүдэд зарим орны ганц талт үзэл толгой өндийж, НҮБ-аар гол болгосон олон улсын олон талт систем ноцтой өрсөлдөөн сорилтод нүүрлэх болов. Зуун жилийн өөрчлөлт дээр бүх дэлхийд халдвар гарсан байдал давхацсан нөхцөлд Хятад улс НҮБ-ыг үргэлжлэн хэлбэрэлтгүй дэмжиж, олон талт үзлийг хамгаалан, хүн төрөлхтний Хувь заяаны хамтын цогц байгуулахыг урагшлуулж, бүх дэлхийн засаглалд Хятадын оюун ухаан хийгээд үзэл ойлголтыг хандивласан юм.

 НҮБ 75 жилийн туршид дэлхийн энх тайван хийгээд тогтвортой байдлыг хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэж, түүнчлэн бас ганц талт үзэл, эзэрхэг түрэмгий үзэл газар авах болсон ноцтой өрсөлдөөн сорилттой тулгарсан байна. Пакистаны улс төрийн салбар хийгээд эрдэм шинжилгээний салбарын зүтгэлтнүүд ХТРТ-д ярилцлага өгөх үедээ:

- Өдгөө олон улсын байдал нэлээд нарийн төвөгтэй байгаа нөхцөлд НҮБ-ын дүрмийн үзэл санааг хамгаалан дэмжих ёстой. Харин ч Хятад улс бол НҮБ-ын дүрмийн үзэл санааг идэвхтэй хамгаалагч болон хэрэгжүүлэгч юм гэсэн байна.

Пакистаны шинжлэх ухаан технологийн улсын их сургуулийн Хятад судлалын төвийн дэд дарга Земир Аван:

- 75 жилийн турш НҮБ энх тайвны арга хэлбэрээр мөргөлдөөнийг зохицуулахыг идэвхтэй урагшлуулсаар ирсэн. Дэлхийн энх тайван тогтвортой байдлыг олонтаа хамгаалсан юм. Үүнд Хятад улс чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятад улс энх тайвнаар хэлэлцэх арга хэлбэрээр бүх зөрчлийг зохицуулах тал дээр дэмжсээр ирсэн. Хятад улсаас хөгжиж байгаа орнуудыг маш их дэмжин тусалсаар байгаа. Энэ бол НҮБ-д өргөж байгаа Хятадын онцгой хувь нэмэр юм үзэж байна.

Хятад улс өмнөд Азийн бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа явдалд Пакистаны засгийн газар маш их талархсаар ирсэн юм. Пакистаны Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн сайд Фараз ярилцлага өгөхдөө:

- Хятад улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд маш шударга, зарчимтай, хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хятад улс хэзээд зөвшилцлөөр зөрчил маргаанаа зохицуулж, бусад орны дотоод засагт үл оролцох зарчмыг хэрэгжүүлж, энх тайвны гадаад бодлогыг журамлан сахидаг гэж ярьсан байна.

Пакистаны Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн сайд Фараз бас сэтгүүлчид хандахдаа:

- 75 жилийн турш НҮБ-аас олон оронд олон талт үзлийн индэр байгуулж өгсөн юм. Улс орон том жижиг, хүчирхэг буурай гэлтгүй бүгд НҮБ-ын хүрээнд эрх тэгшээр яриа хэлэлцээр өрнүүлж болох юм. Гэвч сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд ганц талт үзэл болон ивээх үзэл тасралтгүй газар авч, олон талт үзэл хүнд ноцтой өрсөлдөөн сорилтод нүүрлэв. Иймэрхүү байдлыг эргүүлэн өөрчлөх шаардлагатай юм. Олон талт үзэл нь олон орны ашиг сонирхол болон хүсэл эрмэлзэлтэй нийцэж, хүмүүст энх тайван хийгээд эрх тэгш байдлыг авчирч өгсөн. Харамсалтай нь олон талт үзэл аажмаар эвдэгдсээр байгааг бид олж харж байна. Энэ нь НҮБ-ыг үүсгэн байгуулах үеийн ерөнхий зорилготой нийцэхгүй. Иймээс бүхий л олон улсын хамтын нийгэмлэг онцгойлон гурав дахь ертөнцийн улс орнууд олон талт үзлийн асуудлаар үргэлжлэн идэвхтэй байр сууриа хэвээр хадгалж, олон талт үзлийг санаачлах ёстой юм гэж ярьлаа.

Пакистаны шинжлэх ухаан технологийн улсын их сургуулийн Хятад судлалын төвийн дэд дарга Земир Аван:

- Сүүлийн жилүүдэд Америк олонтаа НҮБ-ыг тойрон гарч, бүрэн эрх бүхий бусад оронтой дайн хийж, НҮБ-ын энхийг сахин хамгаалах талаар гүйцэтгэж буй үүргийг бууруулан бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хохироож байна. Өнөө НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байгаа энэ үед олон улсын хамтын нийгэмлэг энэ талаар зохих хэмжээгээр эргэцүүлэн бодох ёстой. Улс төрийн нарийн төвөгтэй өнөөгийн байдалд, НҮБ-ын байр суурийг нэн эрчимжүүлэх ёстой юм гэсэн байна.

Тэрээр мөн:

- Ямарваа улс орны хувьд хэдийгээр том гүрэн байлаа ч гэсэн НҮБ-аас даван гарч болохгүй юм. Улс орон бүр бүгд НҮБ-ыг хүндэтгэж, хүн төрөлхтнийг хамгаалах хэрэгтэй гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл