Хятад, Америкийн дипломат аюулгүй байдлын хэлэлцээр
2017-06-20 21:33
Хятад, Америкийн дипломат аюулгүй байдлын анхдагч хэлэлцээр 21-ний өдөр Вашингтонд зохиогдох гэж байна.
Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 20-ны өдөр:
- Хоёр тал хоёр орны харилцаа, бүс нутаг олон улсын асуудлаар хэлэлцэх болно. Хятад улс Америкийн хамт хүчин зүтгэж, хэлцлийн үр дүнг урагшлуулахад бэлэн байна гэж хэллээ.
Гэн Шуан:
- "Хятад, АСЕАН-ы орнуудын хамтын хүчин чармайлтаар Хятадын Өмнөд тэнгисийн байдал тогтвортой байж, өмнөд тэнгисийн асуудлыг хэлэлцээр, энх тайвнаар шийдэх зөв арга замд хүрсэн. Холбогдох талууд бүс нутаг, улс орнууд энх тайван хэлэлцээр маргааныг шийдэх гэсэн чармайлтыг хүндэтгэн бүс нутгийн энх тайван хөгжилд ашигтай үйл хэрэг хийхийг хүсэж байна гэсэн байна. /Н.ПҮРЭВЖАВ/
Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
