Багануур дүүргийн малчдад хүрэх тусламжийг хүлээлгэн өглөө
2017-02-23 10:43
Улсын хэмжээнд 15 аймгийн 170 гаруй сумд өвөлжилт хүндэрч зудын байдалтай байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Малчдад туслах хандивын аянд "ТЭЦ-3" ТӨХК, 97-р сургууль, 131-р сургууль, 24-р сургуулийн хамт олон нэгдэж нэмнээ, лаа, шүдэнд болон бусад эд материал хандивласныг нийслэлийн Онцгой байдлын газраас Багануур дүүргийн Онцгой комисст энэ сарын 21-ний өдөр хүлээлгэн өглөө.
Багануур дүүрэгт 27522 толгой мал өвөлжиж байгаа бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрийн хойд уулархаг хэсэгт цас ихтэй, нийт нутгаар цасан бүрхүүлтэй байгаа юм.


Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
