solongonews
Ази Европыг холбосон эдийн засгийн гол судас-Хятад Европын галт тэрэг
2023-02-17 09:14
Ази Европыг холбосон эдийн засгийн гол судас-Хятад Европын галт тэрэг

    2022 онд  Хятад Европын галт тэрэг 16 мянган  ширхэг, 1.6 сая стандартчилсан чингэлэг ачиж аялсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 9 хувь, 10 хувиар өссөн байна. “13 улс орон, 60 гаруй хот, 22 маршрут ” -ыг багтаасан Хятад-Европын галт тэрэгний зүүн хэсгийн зорчих цар хүрээ тасралтгүй өргөжсөн бөгөөд тээвэрлэх барааны төрөл зүйл нь ч уламд  баялагжиж ирсэн байна.  

    2022 оны 11-р сарын 29-ний өдрийн эцсийн байдлаар Хятад-Европын галт тэрэгний зүүн хэсгийн хилээр гарах галт тэрэг ОХУ, Польш, Герман, Бельги зэрэг 13 улс оронд хүрэх бол хилээр орж ирэх галт тэрэг нь голдуу Хятадын Харбинь, Шэньян, Ши Ань, Наньжинг, Жэнжөү, Чанша, Чэндү зэрэг 60 хотод нэвтэрдэг болсон байна.  

  Зорчих маршрут нь 2013 онд 1 байснаасаа нэмэгдэн 22 болсон бол тээвэрлэх бараа бүтээгдэхүүн нь хамгийн анхны цахилгаан бараанаас нь өдөр тутмын бүрэн бараа, аж үйлдвэрийн машин механизм, төмөрлөг эд, хөдөө аж ахуйн туслах бүтээгдэхүүн, модны материал зэрэг 12 том нэр төрлийн бүтээгдэхүүн болон нэмэгдсэн байна.  

  Цар тахлын сүүлийн  эрин үед Хятад-Европын галт тэрэг нь дэлхийн хоёр тивийн эдийн засгийг холбох дутагдаж болшгүй гүүр, холбоос болсон төдийгүй дэлхийн эдийн засгийг идэвхжүүлэх гол хүчин зүйл, дэлхийн эдийн засагт оруулах хүчирхэг эрч хүч болж, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх түлхэц болж байгаа аж.

Зохиогч: Баянмөнх
Найруулагч: Хан Хуншя
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл