
Цагаан сар болон бусад тэмдэглэлт баярын өдрөөр Вэньдэн нутгийн ард чавга, ембүү, зараа зэрэг хэлбэртэй олон төрлийн боорцог жигнэж, амьдрал нь эрүүл энх, баян чинээлэг байхыг бэлгэддэг. Хурим найрын үед бадам цэцэг хэлбэртэй боорцог хийдэг бөгөөд энэ нь хуримлан айл болсны дараа зол жаргалаар дүүрэн, үр хүүхэдтэй болохыг бэлгэшээдэг. Хүүхдийн төрсөн өдрөөр Барын толгойн хэлбэртэй болон хулууны хэлбэртэй боорцог хийдэг бөгөөд энэ нь тэдний хурдан өсөж, эрүүл энх байгаасай гэсэн бэлгэдэл байдаг.

Цагаан сарын боорцгонд хамгийн онцлогтой нь Зараа хэлбэртэй боорцог. Зараа нь тус нутгийн бэлгэдэл бөгөөд Зарааны бие дээрх өргөс нь гаднаас юм үүрч авчран амьдралыг маань баяжуулдаг хэмээн үздэг. Иймд цагаан сараар тухайн нутгийн ард иргэд гурилаар янз бүрийн хэлбэр дүрстэй боорцог хийж, хар буурцгаар нүд хийн хайчаар хайчилж ам болон өргөс гаргаж, баяжина гэж бэлгэддэг.
Амьдралын түвшин сайжрахын зэрэгцээ зөвхөн баярын өдрөөр хийдэг янз бүрийн хэлбэр дүрстэй боорцог нь Вэньдэн нутгийн ард түмний өдөр тутмын амьдралд нь хэрэглэгдэх болжээ. Энэхүү боорцог эдийн засгийн хөгжилд боломж хангасан бөгөөд бизнесийн замыг нээж, олон янз хэлбэрийг бүтээж, олон талын хөгжлийг бий болгон нэг атга гурил мянган жилийн уламжлалтай Вэньдэн нутгийн соёлын үнэр амтыг илрүүлж, Вэньдэн нутгийн ард түмний зол жаргалант амьдралыг харуулдаг байна.

Жяодүн боорцог нь ур хийцээрээ 2009 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Шаньдүн мужийн биет бус соёлын өвөөр бүртгүүлсэн ба Жяодүн боорцог соёлын музей саяхан байгуулагдаж ашиглалтад орлоо. Энэхүү гайхамшигт зүйлээ энэ нутгийн ард иргэд уламжлан хөгжүүлж, улсын дотоодын маш олон муж хотуудад гаргаж байна.
