solongonews
“Уран хайч” Хөх-Өндрийн эмэгтэйчүүдийн гар урлалын суурин байгуулагдав
2017-03-28 16:42
“Уран хайч” Хөх-Өндрийн эмэгтэйчүүдийн гар урлалын суурин байгуулагдав.

Үндэстний уламжлалт соёлоо дэлгэрүүлж, ажлын байр хангах ба ажил үйлс эрхлэлтийг ахиулах зорилгоор саяхан Хөлөнбуйр хотын Шинэ Барга зүүн хошууны Ганжуур сумын Хөх-Өндөр багийн малчин бүсгүйчүүд хамтран “Уран хайч” Хөх-Өндрийн эмэгтэйчүүдийн гар урлалын сууринг хошууны төв Амгалан сууринд байгуулжээ.

Гар урлалын сууринд тус багийн 17 гишүүнээс бүрдэх бөгөөд үүний дотор 8 ахмад буурал багтжээ. Тэд уламжлалт үйл оёдлын талаар залуу үеийнхэндээ зааж уламжлахын зэрэгцээ хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн олон төрлийн монгол онцлогтой дээл хувцас, эсгий гар урлалын зүйлсийг урлаж, үндэстний гар урлал, үйл оёдлоо бусдад таниулж уламжлан хөгжүүлж байна.

Суурин газар нь малчин бүсгүйчүүдийн мал аж ахуй эрхэлэхийн зэрэгцээ ажил үйлс бүтээж орлогоо нэмэгдүүлэх ба авьяас чадвараа харуулах талд сайн сайхан тавцан хангаж, үндэстнийхээ гар урлалыг хөгжүүлэх, соёлоо уламжлахад ашигтай нөхцөлийг бий болгожээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл