Бээжингийн 2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах хороо болон параолимпийг зохион байгуулах хороо 20-ны өдөр мэдэгдэл гаргаж, бүх дэлхийгээс ажилтан элсүүлэхээ мэдэгдлээ. Ажлын байр нь бүтээн байгуулалтын төлөвлөлт, талбайн менежмент, зэх зээлийн судалгаа хөгжил зэрэг мэргэжлүүдийг хамарч байна.
Бээжингийн Өвлийн олимпийг зохион байгуулах хороо нь 2022 оны өвлийн олимп болон паралимпийн бүх бэлтгэл ажил болон үйл ажиллагаа явуулах ажлыг хариуцсан байгууллага юм. Бэлтгэл ажлын зайлшгүй шаардлагаас болж, тусгай мэргэжлийн боловсон хүчийг элсүүлж ажилд авах гэж байна.
Мэдэгдэлд тэмдэглэснийг үзвэл, Бээжингийн Өвлийн олимпийг зохион байгуулах хороо 21 ажлын байранд нийт 22 ажилтан элсэж ажиллуулах гэж байна. Ажлын байр нь бүтээн байгуулалтын төлөвлөлт, талбайн менежмент, зэх зээлийн судалгаа хөгжил, хэвлэл мэдээлэл, санхүү, хууль зүй болон гадаад хэлний мэргэжлийг хамарчээ. Үүний 10 ажлын байрны 11 хүнийг бүх дэлхийгээс элсүүлэх юм байна.
