solongonews
Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурал хуралдуулж ажлын зохицуулалтын механизмыг сайжруулах хуваарилалт хийв
2020-03-04 10:01
Ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж ажлын зохицуулалтын механизмыг сайжруулах тал дээр хуваарилалт хийв.

        Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 03-р сарын 03-нд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, “Ажил эрхлэлт, санхүү, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой төсөөлөл" зэрэг зургаан ажлын тогтвортой байдлын зохицуулалтын механизмынг сайжруулах төлөвлөлт хийв. "COVID-19”-ийн улмаас эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаанд учруулах нөлөөг үр ашигтай хориглон зогсоохыг шаардсан байна. Мөн хүндрэл бэрхшээлийг арилгаж, үйлдвэрлэлээ эртхэн сэргээх зорилгоор тээвэр, буухиа шуудан зэрэг логистикийн салбарыг дэмжих арга хэмжээ авч, орон нутгийн санхүүжилтийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын үндсэн баталгааны цалин мөнгөний үйл ажиллагааны чадавхыг сайжруулах хэрэгтэй гэж онцолжээ.

Халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авч, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах талаар Намын төв хороо, Төрийн зөвлөлийн хуваарилалтын дагуу ажил эрхлэлт, санхүү, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой төсөөлөл хийх ажлын эрч хүчийг нэмэгдүүлж, халдварын улмаас эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаанд учруулах нөлөөг үр дүнтэй хориглон зогсоох шаардлагатай юм. Мөн макро эдийн засгийн бодлого, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлын зохицуулалтын механизмын үүргийг бүрэн гүйцэтгэж, үр дүнтэй арга хэмжээг цаг тухайд нь боловсруулан, үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлж, бүтэн жилийн эдийн засгийн үйл ажиллагааг зохих орон зайд байлгахын тулд хичээн ажиллах хэрэгтэй гэж хурлаар шийдвэрлэсэн байна.

 

 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл