06-р сард өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 3874 тэрбум 200 сая юаньд хүрч, буурах хандлагыг эргүүлэн, өнгөрсөн оны мөн үеэс 3.1 хувиар өссөн байна. Үндэсний статистикийн газрын Худалдаа, гадаад эдийн засгийн газрын дарга Дүн Лихуа хэлэхдээ:
- 2022 оны эхний хагаст, цар тахал байнга гарах зэрэг хүчин зүйлсийн улмаас хэрэглээний зах зээлд хүнд цохилт өгөв. Хэрэглээг дэмжих цуврал арга хэмжээний хүрээнд хэрэглээний зах зээл аажмаар сэргэж, сэргэлтийг хурдасгаж байна.
Борлуулалтын өсөлт сөрөгөөс эерэг болж хувирав
Оны эхний хагаст өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 21043 тэрбум 200 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар буурав. Үүнд автомашинаас бусад өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн борлуулалт 18925.1 тэрбум юаньд хүрч, 0.1 хувиар буурсан байна. Улирлаар нь авч үзвэл эхний улиралд өсөлт 3.3 хувь байсан бол хоёрдугаар улиралд 4.6 хувиар буурчээ. Хот, хөдөөгийн зах зээлийн борлуулалт буурсан хандалгатай, оны эхний хагаст хот, хөдөөд өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа 0.8 хувь ба 0.3 хувиар тус тус буурав.
06-р сард зах зээлийн борлуулалтын өсөлтийн хурд сөрөг байснаас эерэг болж, буурах хандлагыг эргүүлэв. Дүн Лихуа танилцуулахдаа:
- Үндэсний цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал сайжирч, хэрэглээг дэмжих бодлогын үр нөлөө гарч, хэрэглээний зах зээлийн сэргэлт хурдасч байна. 06-р сард өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 3874 тэрбум 200 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1 хувиар өсөв. Үүнд автомашиныг оролцуулалгүйгээр өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа 3,419 тэрбум 200 сая юаньд хүрч, 1,8 хувиар өссөн бол хотын өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн борлуулалт 3357.1 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1 хувиар өсөв. Хөдөө тосгоны өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн борлуулалт 517 тэрбум 100 сая юаньд хүрч, 2,7 хувиар өссөн бол бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалт 3,497 тэрбум 700 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,9 хувиар өссөн байна.
Автомашины жижиглэнгийн худалдаа нь нийгмийн өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн худалдааны 10 гаруй хувийг эзэлдэг бөгөөд үйлдвэрлэлийн урт гинжин хэлхээ, өндөр харилцан хамаарал, хүчирхэг хөдөлгөгч хүч нь эдийн засгийн хөгжлийг дэмжих, нийгмийн ажил эрхлэлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны Аж үйлдвэрийн газрын орлогч дарга Хүө Фүпэн танилцуулахдаа:
- Хятадын автомашины аж үйлдвэр тогтвортой, түргэн өсөлтийг хадгалах сайн үндэс суурьтай юм. Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны урьдчилсан мэдээгээр, автомашины жилийн борлуулалт 27 сая ширхэгээс давж, өнгөрсөн оны мөн үеэс 3 гаруй хувиар өсөж, үүнээс шинэ эрчим хүчний автомашины борлуулалт 5.5 саяд хүрч, дээд амжилт тогтооно гэж тооцоолж байна.
Ихэнх барааны жижиглэнгийн худалдааны өсөлтийн хурд 06-р сард нэмэгдэж, нийтийн хоолны хэрэглээ үргэлжлэн сэргэж, зарим бүс нутгийн зах зээлийн борлуулалт мэдэгдэхүйц сайжиран, дэлгүүрийн биет үйл ажиллагаа сайжирч, хэрэглээний зах зээл хурдацтай сэргэх хандлагатай байна гэж Дүн Лихуа онцлов.
Онлайн жижиглэнгийн худалдаа өссөөр байна
Оны эхний хагаст Хятадын онлайн жижиглэнгийн зах зээл тогтворжин сэргэж, сэргэлт сайн байгааг харуулж байна.
Онлайн хэрэглээний эзлэх хувь нэмэгдсээр байна. Оны эхний хагаст улсын хэмжээнд биет барааны онлайн жижиглэнгийн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар өсөж, өргөн хэрэглээний барааны нийт жижиглэнгийн худалдааны 25.9 хувийг эзэлж, 01-р сараас 05-р сар хүртэл 1 пунктээр өссөн байна. Биет барааны онлайн жижиглэн худалдаанаас хүнсний бараа, хувцас, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 15.7 хувь, 2.4 хувь ба 5.1 хувиар тус тус өссөн байна. Онлайн худалдаатай нягт холбоотой шуудангийн буухиа салбар ерөнхийдөө өсөлтөө хадгалж, эхний хагас жилийн байдлаар улсын шуудангийн буухиа худалдааны хэмжээ 50 тэрбум давжээ.
Оффлайн худалдааны дэлгүүрүүдийн үйл ажиллагааны байдал сайжирч байна. Оны эхний хагаст тогтоосон хэмжээнээс дээш биет дэлгүүрүүдийн жижиглэнгийн худалдаанаас супермаркет болон төрөлжсөн дэлгүүрийн жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 4.2 хувь, төрөлжсөн дэлгүүрийн жижиглэнгийн худалдаа 2.8 хувиар тус тус өсөж, өсөлтийн хурд 0.2 ба 1.6 хувиар өссөн байна. Их дэлгүүр болон төрөлжсөн дэлгүүрийн жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 8.4 хувь ба 4.1 хувиар тус тус буурч, уналт нь 1.9 болон 3.5 пунктээр тус тус буурсан байна.
Өндөр чанартай нийлүүлэлт нь хэрэглээг сайжруулахад тусалдаг. Хятадын Худалдааны яамны Зах зээлийн үйл ажиллагаа, хэрэглээг дэмжих газрын дарга Шюй Шинфэн хэлэхдээ:
-Хятад улс олон төрлийн арга хэмжээ авч, өндөр чанартай өргөн хэрэглээний барааны импортыг идэвхтэй ахиулж, ард түмний олон талт хэрэглээний хэрэгцээг хангасан байна. Нэг. Татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх явпал болно. 2022 онд Хятад улс хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эх нялхсын бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн өргөн хэрэглээний барааны импортын 954 бараанд гаалийн татварыг дахин тохируулна.
Хоёр. Платформын үүргийг идэвхтэй гүйцэтгэх явдал болно. Бид Хэрэглэгчийн яармаг, Хятадын олон улсын импортын яармаг, Кантоны яармаг, үйлчилгээний худалдааны яармаг зэрэг гол яармагыг амжилттай зохион байгуулж, яармагын үр нөлөөг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, дэлхийн өндөр чанартай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үнэн зөв, үр дүнтэй болгоход туслах болно. Хятадын зах зээлтэй холбогдож, эрэлт нийлүүлэлтийн дасан зохицох чадварыг сайжруулна.
Гурав. Бизнесийн шинэ хэлбэрийг эрчимтэй хөгжүүлэх явдал болно. 2022 онд холбогдох газрууд хил дамнасан цахим худалдааны жижиглэн худалдааны импортын жагсаалтыг оновчтой болгож, цанын хэрэгсэл, гэр ахуйн аяга таваг угаагч зэрэг өргөн хэрэглээний 29 бүтээгдэхүүнийг нэмж, олон төрлийн хэрэглэгчийн хэрэгцээг хангах болно.
Хэрэглээг дэмжих бодлого үр дүнтэй хэвээр байна
Сүүлийн үед хэрэглээг тогтворжуулахын тулд төрөөс дэмжих бодлого баримталж байна. Төрийн Зөвлөлийн Ерөнхий тамгын газраас "Хэрэглээний нөөц бололцоог цаашид нээж, хэрэглээг тогтвортой сэргээхэд тус дөхөм үзүүлэх тухай санал дүгнэлт" нийтэлэн, таван чиглэлээр 20 гол арга хэмжээ санал болгож, иж бүрэн бодлогоор хэрэглээний нөөцийг чөлөөлөн, "тогтворжуулах", "баталгаажуулах" талаар хүчин чармайлт гаргав.
Төрөл бүрийн бүс нутаг хэрэглээг дэмжих олон төрлийн бодлого, арга хэмжээний хэрэгжилтийг түргэтгэж, хэрэглээний талон ба хэрэглээний татаас олгох зэрэг олон төрлийн хэлбэрээр зах зээлийн сурталчилгаа хийж, хэрэглээг идэвхжүүлэхэд илэрхий үр дүнд хүрсэн байна. Бээжин хот хэрэглээг дэмжих 27 арга хэмжээ авч, 100 сая юанийн хүнс, ундааны хэрэглээний талон олгосон бол Шанхай хот жилдээ багтаан 40 мянган арилжааны бус суудлын автомашины улсын дугаар олгох квотыг нэмэгдүүлж, цэвэр цахилгаан тээврийн хэрэгслийг сольсон хэрэглэгчдэд тээврийн хэрэгсэл бүрт 10 мянган юанийн санхүүгийн татаас олгоно. Тяньжинь хот жилдээ 35 мянган хувийн энгийн автомашины хонжворт сугалааны үзүүлэлтийг нэмж хөрөнгө оруулалт хийж байгаа бол Сычуань, Хайнань, Фүжянь болон бусад томоохон аялал жуулчлалын муж хотууд хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд татаас, тасалбар, сэдэвчилсэн үйл ажиллагаа болон бусад арга хэмжээг нэвтрүүлсэн байна.
Дүн Лихуа хэлэхдээ:
- Хэрэглээг дэмжих хэд хэдэн бодлогын хүрээнд хэрэглээний зах зээлийн сэргэлт хурдацтай явагдаж байна. 06-р сард Бээжин, Шанхайд тогтоосон хэмжээнээс давсан өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны бууралт 05-р сартай харьцуулахад огцом буурав. Гирин муж дахь тогтоосон хэмжээнээс дээш нэгжийн жижиглэнгийн худалдаа буурсан байснаас өсөлт болж өөрчлөгдөжээ. Дараагийн шатанд зах зээлийн тоглогчдыг дэмжих, оршин суугчдын хэрэглэх хүсэл, чадавхийг нэмэгдүүлэх, оршин суугчдын хэрэглээний чадавхийг чөлөөлөх, хэрэглээний зах зээлийг тасралтгүй сэргээхэд чиглэсэн хэрэглээг дэмжих цуврал бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.
