Жил дамнасан бохир манан ариллаа
2017-01-09 22:32
Цаг агаарын нөхцөл байдал 2017 оны анхны хамгийн сайн түвшинд хүрлээ.

Нийслэл Бээжин хотноо 212 цаг, 9 хоног үргэлжилсэн, жил дамнасан бохир манан бүрэн арилсан байна. Энэ сарын 8-ны өдрийн өглөө хүйтэн салхи агаарыг "цэвэрлэж", 7 цагаас хот даяар цаг агаарын дундаж үзүүлэлт хамгийн сайн түвшинд хүрчээ. Энэ нь 2017 он гарснаас хойш цаг агаарын анхны сайн нөхцөл болсон юм.

Цаг уурын шинжилгээний байгууллагын төсөөлж байгаагаар ирэх долоо хоногт утаат манантай цаг агаар үргэлжлэхгүй юм байна.


Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
