05-р сарын 20-нд Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Астана хотод ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзав.
Касым Жомарт Токаев хэлэхдээ, Хятадын олон улсын статус тасралтгүй дээшилж, дэлхий дахинд гүйцэтгэх үүрэг нь улам нэмэгдэж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал хувь нэмэр оруулж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын дуу хоолойг анхаарч, сонсож байна. Казахстан "Нэг Хятад"-ын зарчмыг гуйвалтгүй баримталдаг. Энэ байр суурь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Учир нь аль ч улс орон хуваагдаж болохгүй гэжээ.
Ван И хэлэхдээ, Казахстаны тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг Хятад улс тууштай дэмждэг. Ерөнхийлөгч таны дэвшүүлсэн хөгжлийн цуврал стратеги, чухал арга хэмжээг дэмжиж байна. Казахстан улс "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримталдаг гэдгээ онцлов. Энэ нь Тайваний хоолойн өнөөгийн нөхцөл байдалд онцгой чухал ач холбогдолтой. Казахстаны байр суурьт Хятад улс талархаж байна. Хятадын хөгжил бол дэлхийн энх тайвны хүчин, тогтворжуулах хүчин зүйлсийн өсөлт юм. Тэрчлэн хөгжиж буй орнууд, шинээр хөгжиж буй зах зээлийн эдийн засаг хүчирхэгжиж байгаа явдал юм. Хятадын хөгжил, сэргэн мандалт дэлхийн улс орнууд, тэр дундаа Казахстанд шинэ боломжууд авчрах болно гэжээ.
