Монголын зураач “Олон улсын усан будгийн тэмцээн”-д тэргүүлжээ
2016-04-07 17:59
Монголын зураач “Олон улсын усан будгийн тэмцээн”-д тэргүүлжээ.

Иран улсад зохион байгуулагдсан “Олон улсын усан будгийн тэмцээн”-ий 2016 оны шилдэг тодорлоо. Тэмцээний тэргүүн байранд Монгол Улсын уран зураач С.Мөнхбаатар шалгарсан бөгөөд түүний уран бүтээл нь Монголын усан будгийн зургийн хөгжлийг дэлхийд таниулж чадсан юм. Харин 26 настай Украины зураач Максим Кисилов хоёрдугаар байранд орсон бол Унгарын зураач Ласло Зока удаалсан байна.
С.Мөнхбаатар мөн Канадын усан будгийн тэмцээнд оролцохоор шалгараад байгаа юм.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : mp.weixin.qq.com
Дэлгэрэнгүй үзэх
