
УТЗЗ-ний БХХ-ны гишүүн, Хятад улсын сарыг тандах төслийн ерөнхий инженер Ү Вэйрэнь 03-нд Бээжин хотноо УТЗЗ-ний XIII сонгуулийн БХХ-ны II чуулганы анхны гишүүний хонгилд өгсөн ярилцлагадаа: - Ирэх онд Хятад улс Ангараг гарагийг тандах аппарат хөөргөж, тус гарагийг тойрох, гараг дээр газардаж, тандан судалгаа хийнэ гэжээ. Тэрээр бас сарыг тандах Хятад улсын төсөл амжилттай хэрэгжиж байгаа, сүүлийн үеийн шинжлэх ухаан технологийн судалгааны тоо баримтыг Хятад улс төдийгүй дэлхий дахинд нээлттэй болгоно гэжээ.
Энэ оны сүүлчээр Хятад улс Чан Э-5-ыг хөөргөж, сарны гадаргаас дээж авч буцахаар төлөвлөж байгаа юм. Хятад улс ийнхүү АНУ, ОХУ-ын дараа сарны гадаргаас дээж авч эх орондоо аваачих гурав дахь улс болох магадлалтай байна.
