2022 онд Өвөр Монгол нийт 4.74 сая мү ойжуулж, 1.716 сая мү өвс тарьж, бүгд үндэсний төлөвлөгөөний үүргийг давуулан биелүүлсэн байна. Цөлжилтөөс сэргийлэх үүргээ биелүүлсэн талбай 7.5 сая мү-д хүрч, Хятад улсад эхний эгнээнд жагссан байна.
Өвөр Монголын бүс нутагт Бадайн Жараны элсэн цөл, Тэнгэр элсэн цөл, Улаанбухын элсэн цөл, Хөвчийн элсэн цөл “дөрвөн их цөл”, Муу-Усны элс, Хорчины элс, Хөлөнбуйрын элс хэмээх “дөрвөн их элс”-н цөлтэй тул экологийн орчин маш эмзэг байдаг. Олон жилийн турш Өвөр Монгол цөлжсөн бүс нутгийг засах ажлыг бүх хүчээрээ ахиулж, ӨМӨТЗО-ы цөлжсөн болон цөлжсөн газар нутгийн эзлэх талбай үргэлжлэн “ойжуулалтаар цөлжилт буурсан”-аар “элс урагшилж хүн ухрах”-аас “ногооруулалт сайжирч цөлжилт буурах” чухал их түүхт чанартай өөрчлөлтийг биелүүлжээ.
2022 онд Өвөр Монгол бүтээн байгуулах ажлыг Хятадын умардын экологийн аюулгүй байдлын чухал халхавч болгох стратегийн байр сууринд төвлөрүүлж, төрийн чухал экологийн бүтээн байгуулалтын төсөлд түшиглэн, хүний хүчээр засах болон байгалийн нөхөн сэргээлтийг уялдуулах аргаар цөлжсөн цөлжин элсэрхэгжсэн газрыг засах явцыг үргэлжлэн ахиулж байна. Одоохондоо засах нөхцөлийг бүрдүүлээгүй газрыг битүүмжилж хамгаалав. Мал бэлчээрийн тэнцвэрийг батлах дүрмийг чанга мөрдөж, мал бэлчээрийг хэтэртэл малласнаас болж өвс хөрс муудах, элсжихээс сэргийлэв. Хууль хэрэгжүүлэх эрч хүчийг чангаруулж, цөлжсөн газрыг хууль бусаар хагалбарлах, дураараа зэрлэг ургамлыг малтах зэрэг элсэрхэг орны орчин тойрныг эвдсэн ажиллагаанд чанга цохилт өгч байна.
Үүний зэрэгцээ Өвөр Монгол цөлжилтөөс сэргийлж, цөлжилтийг таслан зогсоох болон орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, тариачин малчдын орлогыг нэмэгдүүлэхтэй нягт уялдуулж, цөлжсөн газрын ой жимс, хятад өвсний материал, шинэ эрчим хүч, цөлийн экологийн аялал жуулчлал зэрэг давуу талтай аж үйлдвэр хөгжүүлж байна. Одоогоор ӨМӨТЗО-ы цөлийн толгойлох аж ахуйн нэгжүүд 52-д хүрч, ойр хавийн иргэдийн орлогыг үр дүнтэй дайчилж, экологийн үр ашиг болон эдийн засгийн үр өгөөжийн “хос амжилтад хүрч” байна.
