Дэлхийн хүүхдийн баярыг тохиолдуулан өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн баярыг тэмдэглэх бас нэгэн агуулгыг хамарсан ӨМӨЗО-ы хүүхэд залуучуудын уран зураг уран бичлэгийн уралдааны бүтээлийн үзэсгэлэн 06 дугаар сарын 01-ний өдөр Өвөр Монголын Уран Зургийн шинэ ордонд нээлтээ хийлээ.



Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн баярыг тэмдэглэхийн хамт хүүхэд залуучуудад уран бүтээлээ солилцох алтан боломжийг олгож, улсаа хайрлах сэтгэлгээг нэмэгдүүлэн, улс орноо бүтээн байгуулах урам зоригийг хөвчлөхийг зорьж энэхүү хүүхэд залуучуудын уран зураг, уран бичлэгийн уралдааныг зохион байгуулсан ажээ. Сар гаруйн хугацаанд орон даяар 10 мянга шахам бүтээл ирснээс 200 шилдэг бүтээлийг шалгаруулан өнөөдөр дэлгэж байгаа нь энэ юм.



Үзэгч олны өмнө бүтээлээ гайхуулсан уран бүтээлчид маань омголон мишээл тодруулан, баярын өдрөө олзтой омогтой утга төгөлдөр өнгөрүүллээ. Үзэсгэлэн 06 сарын 01-нээс 03-ны өдрийг хүртэл дэлгэгдэх болно.





