solongonews
Бээжингийн Олимпийн экспо-2017 нээгдлээ
2017-06-16 22:22
“Олимп, торгон агшны өнө мөнх” гэсэн гол сэдвийн доор ”Бээжингийн Олимпийн экспо-2017” 6 дугаар сарын 15-нд Бээжингийн Хөдөлмөрчин Ардын Соёлын ордонд нээгдсэн байна.

        Экспо энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 2008 оны Олимпийн Уран зургийн их хурлын 50 гаруй улс орнуудын уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүдийг дэлгэжээ.

      Мөн “Торгоны зам болон Олимп” тусгай сэдэвт үзэсгэлэн гаргасан ба  Торгоны замын 50 гаруй шугамын дагуу түүхийн дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлж байна. Үүнд, эртний Хятад,  Грек, Roman, Энэтхэг, Перс зэрэг эртний улс орнуудын соёл иргэншлийн үнэт зүйлс багтаж байгаа юм.

  Энэ удаагийн Бээжингийн экспог Олон улсын Олимпийн зөвлөл, Samaranch фондын нийгэмлэгээс санаачлан 2022 онд зохиогдох Бээжингийн Өвлийн улирлын олимпийн зохион байгуулах коммисс, Хятад улсын олимпийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан байна. Энэхүү олимпоор гол сэдэв болгосон том хэлбэрийн олон улсын арга хэмжээг зургаан жилийн туршид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл