solongonews
Ли Жихэн Бээжингийн хувьцаа эзэмших гурппийн удирдах зөвлөлийн дарга Ван Дүнтэй уулзав
2016-12-01 17:10
Ли Жихэн Бээжингийн хувьцаа эзэмших гурппийн удирдах зөвлөлийн дарга Ван Дүнтэй уулзав.

ӨМӨЗО–ны намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн 11 дүгээр сарын 30-ны үдээс хойш Бээжингийн хувьцаа эзэмших группийн намын хорооны дарга, удирдах зөвлөлийн дарга Ван Дүн нартай уулзлаа.

Уулзалтын үеэр Ли Жихэн хэлэхдээ:

- Өвөр Монгол нь “Нэг бүс нэг зам” бодлогын хэрэгжилт, Бээжин, Тянь Жинь, Хэ Бэйг хамруулан хөгжүүлэх төсөл, зүүн хойд бүс нутгийн хөгжлийг дэмжих шинэ ээлжийн стратегийн бодлого зохицуулалтаар  ахицтай хөгжиж эхэллээ.

Бээжингийн хувьцаа эзэмших групп олон жилийн хугацаанд Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжсэн. Ус суваг, шар айрагны үйлдвэр, энерги, байгаль орчин зэрэг олон салбарт хамтран ажилласан юм. Тус групп цаашид Өвөр Монгол дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, хамтын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл