НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас "2023 оны дэлхийн хөрөнгө оруулалтын тайлан"-г энэ сарын 05-ны өдөр нийтэлжээ.
"Гадаадын шууд хөрөнгө оруулалт дэлхийн хэмжээнд буурч байгаа энэ үед Хятадад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2022 онд 5 хувиар нэмэгдэж, 189 тэрбум долларт хүрсэн ба гол төлөв боловсруулах аж үйлдвэр болон өндөр технологийн салбарт төвлөрсөн" хэмээн тайланд тэмдэглэжээ.
Мөн "2022 онд Азийн хөгжиж буй орнуудад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт тогтвортой байдлаа хэвээр хадгалан 662 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн нийт хэмжээний тал орчим хувийг эзэлсэн байна. Тус бүс нутаг руу орж ирж буй хөрөнгө оруулалтын ихэнх нь Хятад, Сингапур, Хятадын Хонконг, Энэтхэг болон Арабын Нэгдсэн Эмират улсад төвлөрч, тус бүс нутагт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг эзэлжээ. Үүний дотор Хятадад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 5 хувиар нэмэгдэж, 189 тэрбум ам.долларт хүрэв. Эдгээрийн дийлэнх нь Европын үндэстэн дамнасан компаниудаас орж ирсэн бөгөөд голдуу аж үйлдвэрлэл болон өндөр технологийн салбарт төвлөрсөн байна" гэжээ.
Тус тайланд мөн онцлон тэмдэглэхдээ "Хятадын эх газар болон Хонконг нь Азийн хамгийн том хөрөнгө оруулагч хэвээр байна" гэжээ.
