solongonews
Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны жил тутмын уулзалт болно
2023-01-16 10:18
Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны жил тутмын уулзалт болно.

Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны жил тутмын уулзалт 01-р сарын 16-наас 20-ны өдрүүдэд Швейцарийн Давос хотод болно. Дэлхийн хамгийн алдартай эдийн засгийн форумуудын нэг болох Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын уулзалт өвлийн улиралд дахин Давост оффлайн хэлбэрээр зохион байгуулагдана. Энэ нь хямралын үед дэлхийн эдийн засаг хямралаас гарч, хэвийн өсөлтөд эргэн орохыг харуулж байна.

Дэлхий олон эрсдэлд тулгараад байна

Энэ оны жил тутмын уулзалт "Хуваагдмал ертөнц дэх хамтын ажиллагааг бэхжүүлье" сэдвийн тойронд болох юм. Өнөөдөр дэлхий даяар коронавирусний цар тахал, геополитикийн зөрчилдөөн, эрчим хүч, хүнсний үнийн өсөлт зэрэг олон хямрал нүүрлэн байна. Олон орны удирдагчид эдгээрийг шийдвэрлэх арга олох хэрэгтэй ч байна.

Дэлхийн эдийн засгийн форум саяхан "2023 оны дэлхий дахины эрсдэлийн тайлан"-ыг гаргасан бөгөөд зөрчил, гео-эдийн засгийн зөрчил нь дэлхий дахинд гүнзгий холбогдсон хэд хэдэн эрсдэлийг үүсгэж байгааг онцлон тэмдэглэжээ. Ирэх хоёр жилд эрчим хүч, хүнсний хомсдол дэлхий нийтийг зовоосоор байх бөгөөд амьжиргааны өртөг, өрийн үйлчилгээний үнэ огцом өсөх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ эдгээр богино хугацааны эрсдэлүүд нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийг хамгаалах зэрэг урт хугацааны сорилтуудыг шийдвэрлэх олон улсын үйл ажиллагааг доройтуулах болно.

Салаа зам дээр зогссон дэлхийн эдийн засаг хаашаа хөгжвөл зохих вэ? Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Шваб "хамтын ажиллагаа" чухал гэдгийг удаа дараа онцлон тэмдэглэсэн билээ. Тэрээр "Хэд хоногийн өмнө видео илтгэлдээ өнөөдөр дэлхий дахинаа үнэхээр олон хямралтай нүүр тулж байна гэжээ. Гэхдээ хамгийн их санаа зовниж байгаа зүйл нь хямралын сэтгэлгээнээс үүдэлтэй богино хугацаанд авсан шийдвэр юм. Энэ нь дэлхий дахиныг сүйрүүлэгч үр дагаварт хүргэж болзошгүй юм" гэжээ.

Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Болгер Брэнде Шиньхуа агентлагт өгсөн онцгой ярилцлагадаа "Энэ жил дэлхийн хямралын эрсдэлтэй нүүр тулж байна. Энэ нь дайн дажин, худалдааны протекционизм, уур амьсгалын өөрчлөлт гэх мэтээс үүдэлтэй. Жил бүрийн энэ уулзалт нь олон арван жилийн турш геополитик, эдийн засгийн хамгийн ээдрээтэй мөргөлдөөний нөхцөлд болдог" гэжээ.

Нийтлэг бэрхшээлийг даван туулахын тулд хамтран ажиллах ёстой

Нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч дэлхий хямралаас гарч, дахин цэцэглэн хөгжих эрч хүчээ авах төлөвтэй байна. Энэ жилийн Жил тутмын уулзалтын өмнөх орой Дэлхийн эдийн засгийн форумын олон менежерүүд өөдрөг үзэл, хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.

Энэ жилийн зохион байгуулсан уулзалт олон арван төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүнийг татахаас гадна санхүүгийн олон сайд, төв банкны захирагч, худалдааны сайд нарын анхаарлыг татсан нь дэлхийн улс орнууд харилцаа холбоог бэхжүүлж, өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх хүсэлтэй байгааг харуулж байна гэж Брендэ хэлсэн байдаг.

Дэлхийн эдийн засгийн форумын менежментийн хорооны гишүүн Мирек Дющек, энэ онд 700 байгууллагын 1500 гаруй захирал уулзалтад бүртгэгджээ. Тэрээр "Дэд бүтцийн хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүч нь энэ жилийн жил тутмын уулзалтын анхаарлын нэг байх бөгөөд энэ нь дэлхийн өсөлтөд шинэ эрч хүч нэмэх болно" гэжээ.

Дэлхийн эдийн засгийн форумын Байгаль, цаг уурын төвийн захирал Лян Жиньхүй хэлэхдээ "Жил тутмын уулзалт нь мөн дэлхий дээр тулгамдаж буй байгаль орчны хамгийн тулгамдсан асуудлуудад төвлөрч, хөдөө аж ахуйн шинэ тогтолцооны үндсийг хэрхэн шинэчлэх, тавихад анхаарах болно" гэжээ.

Энэ удаагийн форумаар өнөөгийн эрчим хүч, хүнсний хямралыг хэрхэн шийдвэрлэх, өндөр инфляц, өндөр өртгийг хэрхэн даван туулах, аж үйлдвэрийн өнөөгийн хямралыг хэрхэн даван туулах, нийгмийн эмзэг байдлыг хэрхэн шийдвэрлэх болон өнөөгийн геополитикийн эрсдэлийг хэрхэн даван туулах зэрэг таван гол сэдэв дээр төвлөрнө гэж мэдээлж байна.

Хятадын хувь нэмэр олны анхаарлыг татаж байна

Олон шинжээчид хуваагдмал ертөнцтэй нүүр тулахдаа Хятад улс "тогтворжуулагчийн" үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийг сэргээх чухал хөдөлгөгч хүч гэж үзэж байна.

-Улс орнууд сөргөлдөөн гэхээсээ илүү хамтын ажиллагааны салбаруудыг олохын тулд дахин хичээх ёстой. Миний бодлоор Хятад улс гол хамжлагатнуудыг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж, бие биетэйгээ худалдаагаа үргэлжлүүлэхэд үүрэг гүйцэтгэх чухал гэж би үзэж байна гэж Брендэ хэлжээ.

Мөн тэрээр "Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг өөдрөгөөр хүлээн авч, дасан зохицсон нь дэлхийн эдийн засгийг сэргээхэд тусална. Тогтвортой хөгжлийн асуудлаарх Хятадын санаачилга маш чухал гэж бодож байна. Хятадын “Бүс ба зам” санаачилга нь бусад хөгжиж буй эдийн засгийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм" гэжээ.

Цаг уурын асуудлыг шийдвэрлэх, шинэ эрчим хүчний хөрөнгө оруулалт хийх өсөлтийн чадавхын талаар Блундэ ярихдаа "Хятад улс өнөөдөр нар, салхины эрчим хүчний дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд сэргээгдэх эрчим хүч нь байгаль орчин, уур амьсгалд маш чухал ач холбогдлоо өгөх төдийгүй ажлын байр олноор бий болгоход ч чухал үүрэг гүйцэтгэж байна" гэж онцолжээ.

Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Садия Захиди жил бүрийн уулзалтын нээлтийн өмнөх орой Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа "Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг өөдрөгөөр хүлээн авч, дасан зохицсон нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг ихээхэн дэмжиж, дэлхийн дунд болон урт хугацааны хөгжилд итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно" гэжээ.

Мөн тэрээр "Цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэх, хүрээлэн буй орчныг хамгаалахад Хятадын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүнчлэн Хятадын технологи, инновац дэлхий дахинд нөлөөлнө гэж үзэж байна. Дэлхийн хамтын ажиллагааг дэмжихэд Хятадын гүйцэтгэх үүрэг маш чухал юм" гэжээ.

Зохиогч: ЧЭНЬ ЖҮНЬШЯ, ЧЭНЬ БИНЬЖЕ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл