solongonews
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар хуралдаан нээлтээ хийлээ
2023-02-28 09:28
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар хуралдаан нээлтээ хийлээ

Орон нутгийн цагаар 02 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 52 дугаар хуралдаан нээлтээ хийжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нээлтийн ёслол дээр хэлэхдээ “75 жилийн өмнө батлагдсан Хүний эрхийн тунхаглал нь амь нас, эрх чөлөө, аюулгүй байдлын эрхийг тогтоож, бүх хүмүүс хуулийн өмнө эрх тэгш байна. Гэвч Хүний эрхийн тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан хүний эрхийн зөрчлүүд асар их үхэл, сүйрэл, дүрвэлтийг үүсгэжээ. 07-р сард НҮБ-ын систем даяарх гишүүн орнуудын хүмүүс болон тэдний эрхийг хамгаалах дэмжлэгийг хүчирхэгжүүлэхийг эрмэлзэх хамгаалалтын шинэ хөтөлбөр хэрэгжих болно” гэлээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Тюрк сүүлийн 75 жилийн хугацаанд дэлхийн хүний эрхийн салбарт олон амжилт гаргасан гэжээ. Тэрээр 75 жилийн өмнө батлагдсан Хүний эрхийн тунхаглалын үзэл санааг сэргээх нь нэн чухал болохыг тэмдэглэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.huanqiu.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл