
Энэ сарын 1-нд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн том танхимд улаан дэнлүү, улаан зангиа, өнгийн цэцгээр дүүрч, Хятадын газар бүхний өнгө үзэмжийг харуулсан хаврын урь илтгэсэн баярын уур амьсгалаар бялхаж Хятадын уламжлалт баяр “2016 оны Сар шинийн баяр” -аа сүр жавхлантай тэмдэглэв.

Баярын арга хэмжээнд БНХАУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хай Мин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Хятадын Соёлын Төвийн дарга хатагтай Ли Вэй, Монгол Улсад суугаа Хятад цагаач иргэд, БНХАУ-ын санхүүжилттэй байгууллагын төлөөлөл, Күнзийн институын хятад хэлний багш болон Монголын бүх хүрээний найз нөхөд, Хятад Монголын хэвлэл мэдээллийн сурвалжлагч, Монголын 300 гаруй найз нөхөд нэгэн танхимд цугларч "Муу нүүрт" хэмээх Гал бичин жилийн сар шинийн баяраа тэмдэглэлээ.

Хятадын Соёлын Төвийн дарга хатагтай Ли Вэй халуун баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. 2015 он бол маш их урам зориг өгсөн жил болж, Хятад Улсын эдийн засаг дэлхийд дээгүүр түвшинд орж, ард түмний амьдрал улам дээшилсэн билээ. Хятад Улсын онцлог, том улсын дипломат харилцаагаа бүх талаар хөгжүүлж, хоёр талын хамтын хичээл зүтгэл дор Хятад Монголын харилцаа тогтвортой хөгжсөөр ирсэн бөгөөд, ялангуяа 2014 онд Ши Жинь Пин даргын Монгол Улсад хийсэн айлчлалаар Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлснээр хоёр талын бүх салбарын бодит хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн солилцоонд хөгжих чухал боломжоор хангаж өгсөн. Соёл боловсролын салбарын хамтын ажиллагаа бол хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятад Монголын харилцааны хөгжил соёл боловсролтой салшгүй холбоотой. Хатагтай Ли Вэй мөн Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн ажилд үзүүлсэн бүх салбарын урт хугацааны дэмжлэгт чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ. Тэрээр, шинэ жилдээ “элэгсэг дотно, чин сэтгэл, харилцан ашигтай байх, хүлцэнгүй байх” үзэл баримтлалаа идэвхтэй хэрэгжүүлж, Хятад Монголын харилцааны хөгжилд илүү их хувь нэмэр оруулахыг хүсч буйгаа илэрхийллээ. Үүний дараагаар Хатагтай Ли Вэй бүх салбар хүрээний ажилтан болон найз нөхдөдөө сар шинийн баярын мэнд хүргэлээ.

Баярын арга хэмжээ эхлээгүй байхад баярын “Банш хийх” үйл ажиллагаа аль хэдийн эхэлсэн байлаа. Шин Хай Мин Элчин сайд болон Ли Вэй дарга нар өөрсдийн биеэр мах амтлан гурил илдэж банш чимхэхэд оролцов. Чадварлаг шаламгай хөдөлгөөнөөр сайхан банш чимхэж байсанд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид өөрийн эрхгүй эрхий хуруугаар магтаал илэрхийлэв..

Баярын арга хэмжээнд урлагийн тоглолт болон таавар багтсан юм. Арга хэмжээ албан ёсоор эхлэхэд, сүүлийн үед “Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн 2016 оны сар шинийн хөгжим зэмсгийн уралдаан”-д шагнал хүртсэн сурагчид уянгалаг сайхан аялгуут морин хуураар 《Домог》 аяыг тоглож танхим дүүрэн алга ташилтыг хүртлээ. Бүх хүндэт зочид сар шинийн баярын уур амьсгалыг таалан үзэж байсан юм.

Урлагийн тоглолтын дараа, бүгд таавар таах арга хэмжээнд оролцон, ялсан оролцогчдод ихэд таашаан Хятад Улсын онцлог бүхий бэлгээр шагнуулав.

Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид Хятад Улсын уламжлалт амтат идээ–Банш амталж, баярын арга хэмжээ инээд хөөр дунд болж өндөрлөсөн юм.


