01 дүгээр сарын 4-нд Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев өөрийн бичсэн “Тусгаар тогтнолын цаг эрин” хэмээх номынхоо цахим хуулбарыг хувь хүний вебсайтдаа нийтэлсэн байна. Тус номдоо, "Хятад улстай иж бүрэн стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхийг Казахстан улс дээд хэмжээнд чухалчилсаар ирсэн. Манай хоёр орон эдийн засаг, улс төрийн салбарт найрсаг хөрш, найдвартай анд, ажил хэрэгч түнш юм” хэмээн бичжээ.
"Тусгаар тогтнолын цаг эрин" номд, Казахстаны эдийн засгийн "Гэрэлт зам" хэмээх шинэ төлөвлөгөө нь торгоны замын эдийн засгийн бүсийн санаачилгатай эхэлж холбогдсон. Жишээ нь "Баруун Европ-Хятадын баруун бүс" олон улсын авто зам нь Казахстанаар дайран гарах тул Казахстаны тал өөрийн хил дэх зам тавих ажлыг хариуцаж байна. Тус зам ашиглалтад орсны дараа, жил тутамд 30 сая даруй тонн ачаа бараа нэвтрүүлэх юм.
Казахстанаар дамжин Орос, Европ, Төв Ази, Каспийн тэнгисийн орнууд хүрэх Хятадын ачааны галт тэрэгний чингэлэг тээврийн цувааны ачаа барааны хэмжээ жил ирэх тусам түргэн нэмэгдсэн. Хятад улс болон Европын орнууд хоорондын ачаа барааны эргэлтэд хялбар нөхцөл бүрдүүлэхийн тулд, Казахстан улс Каспийн тэнгисийн эрэгт боомт байгуулсан юм. Хятад, Казахстаны хилийн Хоргос боомт Хятад, Төв Азийн орнуудыг холбосон гэжээ.
