solongonews
Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй Хятадын бодлого
2021-11-15 11:00
Сүүлийн өдрүүдэд олон орон “Халдваргүй болгох” бодлогоо цуцалж байгаа хэдий ч Хятад улсын хувьд мөн л “Халдвар тархах”-аас урьдчилан сэргийлж хянах бодлогоо хэрэгжүүлсээр байгаа юм.

    Сүүлийн өдрүүдэд олон орон “Халдваргүй болгох” бодлогоо цуцалж байгаа хэдий ч Хятад улсын хувьд мөн л “Халдвар тархах”-аас урьдчилан сэргийлж хянах бодлогоо хэрэгжүүлсээр байгаа юм. Энэ бодлогыг тууштай хэрэгжүүлж байгаа талаар Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны Цар тахлын эсрэг ажлын удирдах багийн мэргэжилтнүүдийн ахлах Лян Ваньнянь тайлбарлалаа:

  Лян Ваньнянь:

- “Халдвар тархах”-аас урьдчилан сэргийлж хянах гэдэг нь халдварын тохиолдол огт гаргахгүй гэсэн явдал биш. Харин одоогийн шат үед эрт илрүүлж, эрт эмчилж, эрт зохицуулан, цар тахал хорооллоор дэгдэхээс урьдчилан сэргийлэх явдал юм. Иймээс “Халдвар тархах”-аас урьдчилан сэргийлж хянах бодлого нь дотооддоо халдварын тохиолдол батлагдсан үеийн урьдчилан сэргийлж хянах бодлого юм. Дотооддоо халдварын тохиолдол батлагдаагүй нөхцөлд сэрэмжлүүлгийн удирдах системийг ажиллуулж, дотооддоо халдварын тохиолдол батлагдвал  “Халдвар тархах”-аас урьдчилан сэргийлж хянах бодлого хэрэгжүүлэн, цагийг алдалгүй илрүүлэн, зохицуулж, оновчтой хянан, үр дүнтэй эмчилнэ гэж хэллээ. 
   Уг бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ цар тахлын бодлогын нийгэм нийтэд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах талаар Лян Ваньнянь хэлэхдээ, аль болох оновчтой нарийвчлан сэргийлж  хянах замаар үр дүнг баталгаажуулна. Хоёрдугаарт олон нийтийг оролцуулж, урьдчилан сэргийлж хянах хүчээ нэгтгэхийг баримтална гэжээ.
    Тэрээр: - Одоогийн Хятадын нөхцөл байдалд “Халдвар тархах”-аас урьдчилан сэргийлж хянах бодлого нь үр дүнтэй сонголт, хэт эрт хөл хориог цуцлах нь урьдчилан сэргийлж хянах анхны амаргүй олсон амжилтаа бүтэлгүйдүүлэх эрсдэлтэй. Олон улсын практик туршлагаас харахад хэт эрт хөл хориогоо цуцалснаас болж цар тахал дахин дэгдэж, өвчин хүндэрч, нас баралт нэмэгдсэн байна. Хятад улс дараагаар цар тахлын нөхцөл байдлын дагуу урьдчилан сэргийлж хянах бодлогодоо тохируулалт хийнэ гэж илэрхийлэв. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл