XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулган 5-ны өдрийн 9 цагт АИХ-ын ордонд эхэлж, ерөнхий сайд Ли Кэчяны Засгийн газрын ажлын тайлан, улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 13-р 5 жилийн хөгжлийн хөтөлбөрийн төсөл, төрийн зөвлөлийн 2015 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжсэн байдал, мөн 2016 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн төслийн тухай тайлан, төрийн зөвлөлийн 2015 оны төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсвийн хэрэгжсэн байдал, мөн 2016 оны төвлөрсөн төсөв болон орон нутгийн төсвийн тайланг сонсож, хянан хэлэлцэнэ. Үдээс хойно төлөөлөгчдийн бүгд хурлыг хуралдуулж, засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэнэ.
XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы гишүүд 5-ны үдээс өмнө XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы нээлтийн ёслолд оролцоно. Үдээс хойно, XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганы гишүүд хэсгийн хэлэлцүүлэгт оролцож, засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэнэ.
Хятадын Төв радио, Төв телевиз, ОУР 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы нээлтийн ёслолыг газар дээрээс нь шууд дамжуулна. Мөн Төв хорооны мэдээний гол сайтууд чуулганы талаар газар дээрээс нь шууд мэдээлнэ.
