Хил дамнасан хөрөнгө мөнгөний урсгал тогтвортой байна
2018-09-21 21:08
08-р сард банкны орлого зарлагын алдагдал 14.9 тэрбум ам.долларт хүрчээ.

20-нд Хятадын Гадаад валютын удирдлагын үндэсний газрын нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 08-р сард банкны орлого зарлагын алдагдал 14.9 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ он гарснаас хойш алдагдал 10.5 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 91 хувиар буурсан байна.
Тоо баримтаас үзвэл, 2018 оны 08-р сарын сүүлчээр Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 109.7 тэрбум ам.доллар хүрсэн нь 07-р сарын эцсээс 8.2 тэрбум ам.доллар буюу 0.26 хувиар буурсан байна. 08-р сард дотоодын аж ахуйн нэгжүүд зэрэг банк санхүүгийн бус салбарын гадаад орлого зарлагын алдагдал 4.4 тэрбум ам.доллар хүрч, 63 хувиар буурсан байна.
Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
