Хайнань мужийн Нийгмийг аюулаас хамгаалах танхимын мэдээлснээр өнгөрсөн нэг сарын хугацаанд 24 мянган гадаад иргэд Хайнань мужид визгүй зорчсон байна. Дэлхийн 59 улс орны жуулчдыг Хятадын Хайнань мужид визгүй зорчуулах бодлогыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Хайнань мужид гадаадын иргэнийг визгүй зорчуулах бодлого хэрэгжүүлж байна
05-р сарын 31-ний өдрийн байдлаар 59 орны 250 онгоц Хайнаньд газардаж, давхардсан тоогоор 24 мянга 263 хүн тус мужид визгүй зорчсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар нэмэгдсэн аж. Үүнд Сань-Яд 19 мянга 115 хүн аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 79 хувиар, Хайкөүд 5148 хүн аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар тус тус нэмэгдсэн байна.
