solongonews
Хүүхдийг хэт бигнэвэл ханиад амархан хүрдэг
2015-12-28 18:21
Өлчир чийрэг өссөн хүүхэд барагтай л бол өвдөхгүй гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. Харин бигнүүлж өссөн хүүхэд сав л хийвэл даарчих гээд байдаг дутагдалтай гэнэ шүү.
Хөдөөний хүүхдүүд яагаад ханиад хүрдэггүйг та мэдэх үү. Зөвхөн эрүүл агаарт байгаагаас л болоод эрүүл байгаад байна гэдэг зөвхөн нэг тал нь юм. Нөгөө талд нь хөдөөний айлууд хүүхдээ бигнэж, зузаалдаггүй. Хөдөөний хүүхдүүд хөл нүцгэн гүйж л байдаг. Тэглээ гээд хоолой нь өвдөж, нус нь гоождоггүй. Анхнаас нь хүүхдээ хөнгөн нимгэн хувцаслаж, өлчир чийрэг өсгөсний үр дүнд хүүхэд орчинтойгоо амархан зохицдог болдог. 
 
Би ч ялгаагүй хүүхдээ их бигнэдэг байсан. Сав л хийвэл ханиад хүрчихдэг байлаа. Байнга л хөлийг нь дулаахан байлгах гэж араас нь хөөцөлдөж, гутлыг нь боож баглаад өмсүүлнэ. Гэтэл миний нүдийг хариулдаж байгаад шалан дээр хөл нүцгэн гүйчихсэн хүүгийн маань хоолой нь өвдчихсөн. Над шиг л ийм ээжүүд зөндөө л байдаг байх. Тиймээс энэ бүхнийг шийдэх сайн арга бол хүүхдээ бага багаар чийрэгжүүлэх явдал юм байна. 
 
Анхнаасаа өлчир өссөн хүүхэд хөл нүцгэн гүйлээ гээд тийм ч амархан хоолой нь өвдчихгүй. Хүүхдийг бага багаар зүлгэн дээр хөл нүцгэн явуулж сургах, хөнгөн нимгэн хувцаслах, аль болох халууцуулахгүй байх нь ханиад шуухинаад амар өртөх магадлалыг нь ч бууруулдаг гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.  
 
Өлчир чийрэг өссөн хүүхэд барагтай л бол өвдөхгүй гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байна. Харин бигнүүлж өссөн хүүхэд сав л хийвэл даарчих гээд байдаг дутагдалтай гэнэ шүү.
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл