solongonews
Үндэсний тэшүүрийн ордон бэлэн боллоо
2022-02-03 17:07
Үндэсний тэшүүрийн ордон бэлэн боллоо

  Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо 02-ны өдөр хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлгэж, үндэсний тэшүүрийн ордны удирдлага ордон талбайн зохион байгуулалтын ажлын талаар танилцуулжээ. Өдгөө үндэсний тэшүүрийн ордон албан ёсны уралдаан тэмцээн зохион байгуулахад бэлэн болсон байна.

  Үндэсний тэшүүрийн ордны удирдах баг хамт олны ахлагч У Шяонань:

- Нүүрстөрөгчөөр хөргөх системийг өвлийн олимпын түүхэнд анх удаа ашиглаж байна. Энэ ажилд урьд хожид гурван академич оролцож, бидэнд маш олон санал зөвлөгөө өгч, эцэстээ энэ системийг байгуулж ашиглаж байгаа юм. Бас тамирчдын санал зөвлөгөөний дагуу цаашид тохируулалт хийж, эхлээд зөөлөвтөр мөс хийж, дараа нь олимпын бүх хугацаанд стандартад нийцүүлж мөсөө хийх болно гэж мэдэгдлээ.

    Үндэсний тэшүүрийн ордон нь шинээр байгуулагдсан ордны хувьд энэ удаагийн өвлийн олимпод ашиглагдахаар барахгүй дараа нь ч нийтийн спортын уралдаан тэмцээнд, олон нийтийн биеийн тамирын ажиллагаа өрнүүлэхэд ашиглаж, үзэсгэлэн ажиллуулах, нийгмийн буяны ажиллагаа зэргийг ч зохион байгуулж болох юм. Ийм учраас үндэсний тэшүүрийн ордон нь тэшүүрийн тойрог замаас гадна дунд нь бас хоёр хэсэг стандартад нийцсэн мөсөн талбай байгуулсан юм. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл