solongonews
Ши Жиньпин Ази-Номхон далайн орнуудын сансрын уудмын хамтын ажиллагааны байгууллагын 10 жилийн ойд баярын цахилгаан илгээв
2018-11-15 19:55
Ши Жиньпин Ази-Номхон далайн орнуудын сансрын уудмын хамтын ажиллагааны байгууллагын 10 жилийн ойд баярын цахилгаан илгээв.

Ази-Номхон далайн орнуудын огторгуйн уудмын хамтын ажиллагааны байгууллагын 10 жилийн ойг тэмдэглэх их хурал өчигдөр Бээжин хотод нээлтээ хийлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээж, Ази-Номхон далайн орнуудын сансрын уудмын хамтын ажиллагааны байгууллагын 10 жилийн ойд халуун мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр баярын цахилгаандаа, “Сансрын уудам бол хүн төрөлхтний хамтын баялаг, сансрын уудмыг хайн шинжих, хөгжүүлэх, эх тайвнаар ашиглах нь хүн төрөлхтний нийтлэг зорилго юм. Дэлхийн улс орнууд хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө хамтран ажиллахыг Хятад улс санаачлан эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар ашиглах, хүртээмжтэй хөгжүүлэх үндсэн дээр сансрын уудмын салбарын олон улсын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой. Хятад орон сансрын уудмын нөөцийг оновчтой хөгжүүлэх, ашиглахыг тууштай дэмжиж, сансрын уудмын орчныг хамгаалан, тус салбарын судалгааг хөгжүүлж, хүн төрөлхтөнд буян үйлдэх хэрэгтэй” гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, “Ази-Номхон далайн орнуудын сансрын уудмын хамтын ажиллагааны байгууллага болон гишүүн улс орнууд нь сансрын уудмын шинжлэх ухааны эрэл хайгуул, сансрын уудмын технологийг хөгжүүлэх, сансрын уудмын технологийн хэрэглээ зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн. Ази-Номхон далайн орнуудын хамтын ажиллагааны байгууллагын ажлыг Хятад улс үргэлж дэмжиж, хамтдаа зөвшилцөх, бүтээн байгуулах, хуваалцах зарчмын дагуу сансрын уудмын ажлын ахиц болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулж, дэлхий дахиныг улам сайн сайхан болгоход оюун ухаан, хүчин чадлаа зориулах ёстой” гэв.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа нет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл