solongonews
Бээжин-Тяньжинь- Хэбэйг уялдаатай хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийн таван жил
2019-02-25 21:09
Бээжин-Тяньжинь- Хэбэйг уялдаатай хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийн таван жил.

Бээжин, Тяньжинь, Хэбэйг уялдаатай хөгжүүлэх стратегийн хэрэгжилтийн таван жилийн ой энэ онд тохиож байна. Таван жилийн турш, гол гол ихэнх барилгын төслийн бүтээн байгуулалтад илэрхий ахиц гарч, уялдаатай хөгжүүлэх асуудал зураг төслөөс бодит ажил болж ирлээ.

Хэбэйгийн Шюн-Ань шинэ дүүргийн иргэдэд үйлчлэх төвд, хамгаалалтын Баохуа группийн дэд ерөнхий захирал Жан Юйшинь, Шюн-Ань шинэ дүүрэгт аж ахуй эрхлэх анхны гэрчилгээг гардаж авсан юм. Жан Юйшинь хэлэхдээ: Манай компани цэрэг ардын уялдаа нэгдлийн улсын чухал төсөл "харилцаа холбооны гол сүлжээний Тяньжи төсөл"-ийг хэрэгжүүлэх үүргийг хүлээн авсан нь энэ онд Шюн-Ань дүүрэгт бодитоор хэрэгжих болно гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Бид бол Шюн-Аньд ирсэн эхний бүлэг аж ахуйн нэгж юм. Төслийн бүх дэд бүтцийг барьж эхэлж байна. Ирэх оны сүүлийн хагаст бидний Шюн-Ань дахь эхний барилга баригдсан байх болно" гэжээ.

Бээжингийн нийслэлийн бус чадавхыг тараах нь Бээжин, Тяньжинь, Хэбэйг уялдаатай хөгжүүлэхийн хамгийн чухал тал юм. Мөн 2017 оны 04-р сарын 01-нд байгуулагдсан Хэбэйгийн Шюн-Аний шинэ дүүргийн тэргүүн чухал үүрэг мөн. Хэбэйгийн Шюн-Ань шинэ дүүргийн намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд удирдах комиссын дарга Чэн Ган хэлэхдээ: Энэ онд Шюн-Ань шинэ дүүрэг их хэмжээгээр байгуулах шинэ шатанд шилжих болно гэжээ: "Их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, эрүүл мэнд, санхүү, дээд технологийн салбарт ажиллаж буй аж үйлдвэрүүдийг эн тэргүүнд хүлээн авах бөгөөд шинэ дүүргийн шаардлагад нийцүүлж Бээжингийн нийслэлийн бус чадавхыг шилжүүлэн авах замаар Хятад улсын чанартай хөгжлийн жишиг бий болгоно.”

Бээжингийн Тянь-Аньмэний талбайгаас зүүн тийш шулуун шугамаар 34 км зайд орших Түнжөүгийн Лүчэнд Бээжин хотын дэд төвийн барилга байгуулалтын ажил өндөр түвшинд хэрэгжиж байна. Одоо Бээжингийн хотын зэрэглэлийн 35 албан газар, 165 байгууллага нэгж нүүж очжээ. Ирээдүйд Бээжин хотын захиргааны байрны хоёр дахь шатны барилга байгуулалтыг эхлүүлж, хотын төвийн зарим ажил төрөл, хүн амыг шилжүүлэх болно. Бээжин хотын Түнжөү дүүргийн орлогч дарга Ян Бө хэлэхдээ: "Олон салбар уялдаатай хөгжиж, Шюн-Аний шинэ дүүргийг байгуулах үйл явцтай нийцүүлэн, солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, өвөрмөц талаа ашиглан, шинэ хоёр дүүргийг хүч тэнцүүлэн хөгжүүлэх шинэ төлөв байдлыг бий болгоно” гэжээ.

Мөн "Төмөр зам даган хөгжих Бээжин, Тяньжинь, Хэбэй" төслийг хурдтай хэрэгжүүлж байна. Нийслэлийг тойрсон "хагас цагт хүрэх тойрог"-ийг аажмаар өргөжүүлж, Бээжин, Тяньжинь, Баодины хооронд цагийн дотор зорчих зам харилцааны тойрог байгуулж байна. Бээжингийн Дяшины олон улсын нисэх онгоцны буудлын дотоод засварын ажлыг бүх талаар эхлүүлжээ. Тяньжиний боомт Хэбэй мужийн Чиньхуандао, Жинтан, Цао Фэйдянь зэрэг боомтыг холбосон Бөхай тэнгисийг тойрсон нисэх онгоцны салбар шугам нээх ажлыг эхлүүлсэн. Тяньжиний Вайлүнь компанийн орлогч дарга Жай Шинь хэлэхдээ: Гурван бүсийг хамтад нь хөгжүүлэх бодлого нь бүс хотын заагийг арилгаж, аж ахуйн нэгжүүдийг эрч хүчээр сэлбэх болно гэжээ.

5 жилийн турш Бээжин, Тяньжинь, Хэбэй гурван бүс давуу талаараа нөхөж, харилцан ашигтай хамтдаа хөгжих шинэ байдал бий болжээ. Энэ оны 01-р сард болсон Бээжин, Тяньжинь, Хэбэйг хамтад нь хөгжүүлэх хуралд, Цаашид Бээжин, Тяньжинь, Хэбэйг хамтад нь хөгжүүлэх асуудлаар Бээжингийн нийслэлийн бус чадавхыг тогтвортой шилжүүлэх, Шюн-Ань шинэ дүүрэг ба Бээжин хотын дэд төвийн бүтээн байгуулалтыг чанартай хөгжүүлэх, өөрчлөлт инновацаар чанартай хөгжлийг ахиулах хөшүүргийн үүрэг гүйцэтгэх, экологи, байгаль орчныг хамтдаа бүтээн байгуулах, хамгаалах, засах ажлыг эрчимжүүлэх, олон нийтийн үндсэн үйлчилгээг хуваалцах гэсэн 6 шаардлага дурджээ. Үүнтэй холбогдуулан Бээжин хотын аж үйлдвэр, эдийн засгийн судалгааны төвийн дарга Жан Ипин хэлэхдээ: "2030 он гэхэд Бээжин, Тяньжинь, Хэбэй бүс нь Хятадын эдийн засгийг хөгжүүлэх гурав дахь өсөлтийн туйл болно. Өнөөдөр бодитоор гүйцэтгэх ажил бол энэ зорилтыг аажмаар биелүүлж, Бээжин, Тяньжинь, Хэбэйг үсрэнгүй хөгжсөн бүс болгох явдал юм" гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл