solongonews
Онлойн худалдаагаар хөдөө орон нутгийг хөгжүүлж байна
2022-01-04 12:31
Хөдөө орон нутгийг хөгжүүлж буй “онлойн худалдаа”

Хөдөө орон нутгийн үнэр амт онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн нь шууд нэвтрүүлгээр борлуулагдаж эхэлсэн байна. Уулын гүнд олон тариачид шууд нэвтрүүлэг, богино хэмжээний видео бичлэг болон бусад аргыг ашиглан орон нутгийн тусгай бүтээгдэхүүнийг сурталчлан, хөдөө орон нутгийн нөөцийг олон нийтэд таниулж зах зээлд гаргасан байна. 

Зураг бол 2021 оны 11-р сарын 18-ны өдөр Эньши жүөгийн Жианьши шяний Жигүнлин дахь Фэйлада баазад, дасгалжуулагч Хуанхэ эгц асах уулнаас шууд нэвтрүүлэг хийж байна. Энэхүү бааз нь аюул бартаатай мэдрэмж төрүүлэх, үзэсгэлэнт байгальтай байдгаараа олон жуулчдыг татдаг. Хуанхэ нь Жяньши шянийн Жинян суурингийн тариачин бөгөөд дасгалжуулагчийн ажил хийдэг, бас байгалийн үзэсгэлэнг шууд нэвтрүүлгээр дамжин олонд хүргэдэг.

Эньши жүөгийн Эньши хотын Бажяао Дүн үндэстний суурингийн Нанхэ тосгоны оршин суугч Шай Хайянь шууд нэвтрүүлэг хийж байна. Түүний шууд нэвтрүүлгийн платформ нь сард 400 мянган юанийн борлуулалттай байдаг бөгөөд хөдөөгийн гахайн мах, хөдөөгийн дүпү, цай буурцагтай шөл зэрэг Эньшигийн уугуул хөдөө орон нутгийн хоол хүнсийг гадагш худалдаалсаар байна.

Өнгөрсөн жил Еньши жүөгийн Хөдөөгийн хөгжлийн товчоо болон бусад хэлтсүүд залуу тариаланчдыг гар утсаар зураг авах, видео бичлэг засварлах, шууд нэвтрүүлгээр дамжин бараа бүтээгдэхүүн худалдах зэрэг ур чадварт суралцуулж, тариаланчид болон хэрэглэгчдийг холбосон гүүрийг байгуулж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх онлайн худалдааг ахиулсан байна.

Зураг дээр 2021 оны 10-р сарын 10-ны өдөр "гаргүй залуу" Чень Зифан Эньши жүөгийн Лайфэн шянийн Шанфэнжай дахь Жүнфэн экологийн үржлийн баазад шууд нэвтрүүлгээр зөгий тэжээж байгаагаа харуулан зөгийн бал зарж байна.

Эньши хотын Бажяао Дүн үндэстний суурингийн тариачин Цүй Фүлинь 2021 оны 08-р сарын 28-ны өдөр гэрийн гадна сууж цай уун шууд нэвтрүүлгээр дамжуулан цай борлуулна.

Зураг дээр 2021 оны 12-р сарын 13-ны өдөр Эньши жүөгийн Эньши хотын Саньца суурингийн Ямү тосгонд Нүө маск сийлбэрийн залгамжлагч Ван Рубин шууд нэвтрүүлгээр дамжуулан Нүө маск сийлбэрлэж байгаагаа харуулж байна. Ван Рубин янз бүрийн дүрүүдийн Нүө маск сийлбэрлэдгээрээ ялгардаг. Баяр баясгалан, уур хилэн, уй гашууг сийлбэрлэхдээ өвөрмөц байдаг нь маш олон файнуудынхаа талархлыг хүлээсэн юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл