solongonews
Жирэмсний тамхидалт нь үргүй хүүхэд төрүүлнэ
2015-12-28 18:21
Маш их судлагааны үр дүнд австралийн эрдэмтэд эмэгтэй хүн жирэмсэн үедээ тамхи татвал эрэгтэй хүүхдийн эрүүл мэндэд маш муу нөлөөтэй гэсэн байна.

 
Жирмсний үеийн тамхидалт нь ирээдүйн хүүхдэд маш муу хор хөнөөлтэй. Хүүхэд төрөхдөө бага жинтэй эсвэл төрөх хугацаанаасаа маш эрт төрөх явдал ихэсдэг. Мөн тамхидалтанд өртөж буй хүүхэд том болоод ханиаднаас салахгүй бөгөөд дархлаа багатай төрдөг.
 
Үүнээс илүү шинэ судалгаа бол австралийн эрдэмтдийн явуулсан судалгааны үр дүн юм. Эх жирэмсний явцад тамхи татвал хүйс хүү байх тохиолдолд ирээдүйд үргүй хүү төрөх магадлал хэд дахин өндөр байдаг болохыг тогтоожээ. Хэрэв эх өдөрт 5-аас дээш тамхи татдаг, эсвэл дам тамхидалтанд өртдөг бол энэ тохиолдол үйлчилнэ. 
 
Судалгаанаас мөн америкийн 20% эмэгтэйчүүд жирэмсний явцад тамхийг хаядаггүй гэж тогтоожээ. Ирээдүйн бяцхан үрсдээ эрүүл биеийг бэлэглэх бүсгүй та тамхинаас оройтойгүйдээ гарахыг зөвлөж байна.
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл