solongonews
Тариаланч робот
2019-06-20 09:43
Тариаланч робот

    Хятадын зүүн хэсэгт орших Фүжянь мужийн нутаг дахь улсын мэдлийн томоохон хүлэмжүүдэд цагаан өнгөтэй, өхөөрдөм жижигхэн робот ажиллаж эхэллээ. Хүлэмжин дэх ургамал, ногооны эгнээн дундуур явахдаа тухайн ургамлын ургалт, төлжилтийн талаар мэдээлэл цуглуулж, удирдлагын төв рүү дамжуулах уг робот ердийн тариачин, фермерийн үүрэг гүйцэтгэхээс гадна, ухаалаг тооцоолуурын ажлыг давхар хийх аж. Учир нь жирийн роботоос ялгаатай нь энэхүү робот 5G сүлжээнд холбогдсон бөгөөд Хятадын хөдөө аж ахуйн салбарт хүчин зүтгэх 5G холболттой анхны ухаалаг төхөөрөмж юм. Хаашаа ч чөлөөтэй хөдөлж чадах энэхүү робот мөн ургамал, үр тарианы дээж авахаар програмчлагдсан.
Хятад улс 2013 оноос хойш үйлдвэрлэлийн салбар дахь робот ашиглалтаараа дэлхийд тэргүүлэх болсон байна. Таван мегапиксельтэй хоёр бичил камеран “нүдтэй”, долоон мегапикселийн хоёр камеран “чихтэй” энэхүү роботыг Фүжяний Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийнхан тус мужийн “Newland Era” дэвшилтэт технологийн компанитай хамтран зохион бүтээжээ. Энэхүү тариаланч роботыг хүний оролцоогүй байх ирээдүйн газар тариалангийн салбарын эхлэл болно гэж судлаачид үзэж байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл