solongonews
Барга ардын дууны тэмцээн боллоо
2016-07-10 23:57
Барга ардын дууны тэмцээн Хуучин Барга хошуунд боллоо.

Хятадын найман муж орны “Барга” цомын нэрэмжит ардын дууны анхны тэмцээний эцсийн шатны шалгаруулалт ойрын өдрүүдэд Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошуунд болж өнгөрлөө.

Тус  тэмцээнийг Хятадын найман муж орны Монгол хэл бичгийн хамтын ажиллагааны хэсгийн алба, Хуучин Барга хошууны үндэстэн, шашин суртахууны хэрэг эрхлэх товчоо, Утга урлагийн  холбооноос санаачлан зохион байгуулсан бол Хуучин Барга хошууны “Дүүлэн” соёл медиа ХХК хамтран зохион байгуулсан байна.

Тус наадамд нийт 130 дуучид оролцсоноос 32 дуучин эцсийн шатны тэмцээнд оролцлоо. Уртын дууны төрөлд Хуучин Барга хошууны Хүрэл түрүүлж, ардын богино дууны төрөлд Хөхнуур мужаас хүрэлцэн ирсэн оролцогч Хөхмөчир түрүүлжээ.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл