Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиеев энэ сарын 29-ний өдөр Узбекистаны нийслэл Ташкент хотноо айлчилж буй Туркийн ерөнхийлөгч Эрдоган Реджеп Тайиптай хэлэлцээ хийв. Дараа нь хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэхээр санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Хэлэлцээний дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Мирзиеев хэлэхдээ:
- Энэхүү уулзалт нь хоёр орны харилцааны шинэ түүхийг эхлүүлсэн. Хоёр орны өнөөгийн өндөр түвшний хамтын ажиллагааны харилцааг харгалзан хоёр талын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд ахиулахаар тохиролцов гэжээ. Тэрээр мөн энэ онд Узбекистаны тал Ташкент хот болон Узбекистаны хоёр дахь том хот Самаркандад “Туркийн соёлын өдрүүд” цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Мирзиеевийн удирдлага дор Узбекистаны тал олон төрлийн хөгжил шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж байгааг Эрдоган бишрэн сайшааж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ:
- Турк улс Узбекистантай эрчим хүч, зам тээвэр, эм эмнэлгийн тусламж үйлчилгээ, боловсрол, соёл зэрэг салбарт хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Мөн өдөр хоёр тал цэрэг арми, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, эм эмнэлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагааны 10 гэрээнд гарын үсэг зурсан байна.
