
Үүнд, цахим худалдаагаар дамжуулан борлуулалтын хэмжээг 26.8 хувиар өсгөж, өсөлтийн хурд нь 3.2 нэгжээр өссөн байна. Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Гао Фэн энэ сарын 11-ний хэвлэлийн бага хурлн үеэр:
- 2018 онд аж ахуйн нэгжүүдийн жижиглэн худалдаа тогтворжиж, үргэлжлэн өсөх болно гэж хэлсэн байна.
Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Гао Фэн 2018 оны анхны хэвлэлийн бага хуралд Хятадын жижиглэнгийн худалдааны аж ахуйн нэгжүүдийн 2017 оны хөгжлийн байдлыг танилцуулжээ. Тэрээр:
- Аж ахуйн нэгжийн жижиглэн худалдааны хөгжил дараах онцлогтой байна. Тухайлбал, борлуулалтын цар хэмжээний өсөлтийн хурд нэмэгдэж, аж ахуйн нэгжийн ашиг өсөж, гол ажил төрлийн эрхлэлтийн байдал тогтворжиж байна. 2018 онд аж ахуйн нэгжүүдийн хувьд макро эдийн засаг үргэлжлэн сайн байгаа ба орчин үеийн мэдээллийн технологийн хэрэглээ түргэн өсөж байгаа зэрэг хүчин зүйлийн улмаас жижиглэн худалдаа тогтворжиж, үргэлжлэн өсөх болно гэсэн байна.
