Аж ахуйн нэгжүүдэд олгох зээл тогтвортой өсөж байна
2022-12-15 11:22
Аж ахуйн нэгжүүдэд олгох дунд болон урт хугацааны зээл тогтвортой өсөж байна.
Хятадын Ардын банкнаас 12-р сарын 12-нд гаргасан санхүүгийн статистик мэдээллээс үзвэл, 11-р сарын эцэст өргөн мөнгөний үлдэгдэл (M_2) 264.7 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 12.4 хувиар өсөж, өсөлт нь өнгөрсөн сарын эцсийн болон өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.6 ба 3.9 пунктээр тус тус өссөн байна.
Урьдчилсан тоо баримтаас үзвэл 11-р сард нийгмийн санхүүжилтийн хэмжээ 1 триллион 990 тэрбум юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 610 тэрбум 900 сая юаниар бага болов. 11-р сард юанийн зээл 1 триллион 210 тэрбум юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 59 тэрбум 600 сая юаниар буурчээ.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
